Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 12 дугаар сарын сугалааны тохирол 24-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2017 оны 11-р сарын 1-нээс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Ням гарагт явагдах тохирлын супер шагнал 100,000,000 төгрөг байна.