Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ци Байшигийн уран бүтээлүүд $144 саяын үнэ хүрч, дээд амжилт тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын нэрт зураач Ци Байшигийн 12 хэсэг байгалийн уран зураг, уран бичлэгийн хосолмол бүтээлийг өчигдөр Бээжинд болсон дуудлага худалдаагаар 931.5 сая юаний ($144 сая) үнээр заржээ.

Энэ нь Хятадын уран бүтээлд өгсөн түүхэн дээд үнэлгээ байлаа.

1925 онд “Байгалийн 12 үзэмж” нэртэй бүтээсэн эдгээр зураг нь тус бүр 1.8 метрийн өндөртэй босоо жаазанд суулгагдсан байдаг.

Дуудлага худалдаа 450 сая юаниас эхлэн 57 ээлжээр үнэ нэмэн өрсөлдсөөр 810 сая хүрсэн байна. Ингээд татвар шимтгэл нь нэмэгдээд 931.5 саяар нэрээ нууцалсан хүнд зарагджээ.

 

Өмнө нь Хятадын уран бүтээлүүд $100 саяын босгыг даван үнэлэгдэж байгаагүй юм. Нэрт зураач, бийрний мастер Ци Байши 1864 онд Хунань мужийн Шянтань тосгонд тариачны гэр бүлд төрсөн.

Мужаан болсон Ци 14 наснаасаа эхлэн дүрслэх урлагт бие даан суралцжээ.

Тэр 40 настайдаа Хятад орноор тойрон аялж эхэлсэн ба 1917 онд буюу 57 насандаа аялалаа дуусган Бээжинд ирж суурьшсан гэдэг. Уран бүтээлүүдээ энэхүү аялалын хугацаанд туурвижээ.

Ци Байши бас тамга сийлэхдээ гаргууд нэгэн байсан ба өөрийгөө “гурван зуун чулуун тамга сийлсэн баялаг урын сантай хүн” гэж нэрлэж байсан юм.

1953 онд Хятадын Урлагийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Ци Байши 1957 онд 93 насандаа Бээжинд таалал төгсжээ.

 

Эх сурвалж: CGTN