Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Жессика Эннис-Хилл нэр хүндтэй шагналын эзэн боллоо

SPS телевиз
2017 оны 12 сарын 18
SPS
Зураг зураг

BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг тамирчин”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэ үеэр хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн долоон төрөлтийн шилдэг тамирчин Жессика Эннис-Хиллийг “Насан туршийн алдар” хэмээх онцгой шагналаар шагнасан байна.

Өдгөө 31 настай, дэлхийн гурван удаагийн аварга Жессика 2012 онд нутагтаа болсон олимпийн наадамд хөнгөн атлетикийн төрлөөс алтан медаль авсан гурван Британи тамирчны нэг болсон юм. Мөн тэрбээр “Рио-2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард эх спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан.

Тэрбээр энэ талаараа “Би маш их баяртай байна. Энэ танхим спортын домогт тамирчдаар дүүрэн байна. Би анх энэ спортод өдий хэмжээний амжилт үзүүлнэ гэж санасангүй” гэжээ.

Зураг