Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будзаан: Хүүхэд хохирсон асуудлыг насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай болон улсын хэмжээнд зохион байгуулсан "Хайрла, хамгаал" аяны үр дүнгийн талаар яг одоо мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/762810550571182/

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан "ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгууллаа.

Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Мөн 3,553 хүүхэд хохирогч болсон гэх тоо баримт байна. 

Дийлэнх нь бусдын биед гэмтэл учруулсан, зам тээврийн осол болон хулгайн гэмт хэрэгт өртсөн байна.

Хүүхэд хохирсон асуудлыг насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан байгаа. Тиймээс гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор тус тасгийг байгуулсан " гэлээ.

Улсын хэмжээнд зохион байгуулсан "Хайрла, хамгаал" аяны талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Батмөнх мэдээлсэн юм.

Тэрбээр "НҮБ-ийн ерөнхий ассамблейгээс 1999 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-ныг охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр болгон зарласан байдаг. Үүнийг цагаан туузатны өдөр болгон нэрлэсэн байгаа. Уг өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 16 хоногийн турш "Хайрла, хамгаал" гэсэн үндэсний аяныг зохион байгуулсан.

Үүнд ХЗДХ яамны дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын Их дээд сургуулиудын оюутны холбоо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцлоо.

Уг аяны зорилго нь  гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд ойлгуулж, нөлөөлөх, мөн олон нийт, бусад байгууллагуудын дуу хоолойг хүргэх, дэмжлэг авах юм. Уг аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас 48 их дээд сургуультай хамтран мэтгэлцээний тэмцээн зохиосон.

Мөн 16 их, дээд сургуульд давлагаа үүсгэж, олны танил дуучдыг оролцуулж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шторк хийсэн. Үүнийг олон нийтийн сүлжээд цацсан даруйдаа олон хүний дэмжлэгийг авсан. Тиймээс ард иргэд маань хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахыг уриалж байна" гэсэн юм.

Мөн Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийн талаар тодруулахад "Цагдаагийн ерөнхий газар уг асуудалд анхаарал хандуулаад шалгаж байгаа. Шалтгалт хийгдэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.