Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын сайд асан авлигын хэргээр 8 жилийн хорих ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эдийн засгийн сайд асан Алексей Улюкаевыг шүүх хурал өчигдөр буюу Баасан гарагт болж, чанга дэглэмтэй шоронд найман жил хорих ял оноожээ.

Үүнээс гадна $2.2 саяын торгууль төлөх шийтгэлийг Москвагийн шүүхээс гаргасан байна. Улюкаев нь авлигын хэргээр өнгөрсөн онд баривчлагдсан юм. Түүнийг ОХУ-ын газрын тосны Роснефть компанийн байранд $2 саяын хээл хахууль авч байхад нь тагнуулын албаныхан баривчилсан гэдэг.

Улюкаев 1993 оноос хойш гэмт хэрэгт холбогдож, баривчлагдсан Оросын хамгийн өндөр албан тушаалын хүн болж байна.

Шүүх хурлын үеэр Улюкаев өөрт нь оноосон ялыг эсэргүүцэж, энэ хэргийг Роснефтийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Путины ойрын хүмүүсийн нэг Игорь Сечин зохион байгуулсан гэж мэдүүлжээ.

Прокурорууд өмнө нь түүнд 10 жил чанга дэглэмтэй шоронд хорих ял төлөвлөөд байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press