Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Амьтанд ээлтэй хүмүүсийг нэрлэв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ-аас 2017 оны Амьтанд ээлтэй иргэд, аж ахуйн нэгж, хамт олон, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шилдгийг тодруулж, өнөөдөр шагналаа гардуулж өглөө.

"Амьтанд ээлтэй хүн- 2017" шагналаар:

  • Гэрэл зураг сонирхогч Г.Батсүх

Тэрбээр нэн ховор амьтад болох Алтайн угалз, мазаалайг судалдаг. Ан амьтан, шувуудын амьдралын сонин содон агшин, араншингаар гэрэл зургийн бүтээл туурвиж олон нийтэд хүргэдэг. 

"Алтайн хаан угалз"-ын хүрэл хөшөөний хөрөнгийг нь босгон Хойд Америкийн нэрт барималч Канад улсын уран бүтээлч Рик Тэйлороор бүтээлгэн нийслэлийнхээ Төв музейн өмнө залсан юм.

"Амьтанд ээлтэй Удирдагч-2017" шагналаар:

  • Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга

Э.Баттулга нь Байгаль орчин, тогтвортой ногоон хөгжлийн төлөө нийслэлийн байгаль орчны газар, түүний харьяа хот тойрсон олон байгаль хамгаалагчдыг удирдан, хотын хөгжил, орчны бохирдол хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хот орчмын зэрлэг амьтдыг хамгаалах олон талт ажлуудыг гардан удирддаг манлайлагчдын нэг.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Амьтанд ээлтэй хамт олон -2017” шагналаар:

  • Олон улсын Раторигийн 3,450 дүүргийн Монгол дахь салбарын Амгалан Цогцолбор сургууль. Монголын шувуу хамгаалах төвтэй хамтарсан төслийн хамт олон.

Тус хамт олон "Монголын шувуу хамгаалах төв"-ийн судлаачидтай хамтран "Нэг хүүхэд-Нэг үүр" эко төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

“Амьтанд ээлтэй Цахим бүлэг-2017" шагналаар:

  • “Амьтны ертөнц, Амьд байгаль” бүлгэм хаягтай фэйсбүүк сонирхогчдын бүлгэм

Энэ бүлгэмийг 2016 оны 10 дугаар сард анх "Монголын араатан амьтад сонирхогчдын бүлгэм" нэртэйгээр нээж зэрлэг амьтадтай холбоотой мэдээ мэдээлэл, дүрс бичлэг, домог түүхээс цахим ертөнцийн сонирхогч, гишүүдтэйгээ хуваалцаж, Амьтан байгаль экологийн сонин хачиныг сурталчилдаг.

“Амьтанд ээлтэй сэтгүүлч -2017" шагналаар:

  • "Toд харуулна" уриатай ETV телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэг

Минж бол усны инженер, Шувууны Жагаа ба түүний нөхөд, Мазаалай-хиймэл дагуул, Зээрийн сүрэг харангадаж үхсээр зэрэг 69 нэвтрүүлэг сурвалжилга бэлтгэжээ.

"Амьтанд ээлтэй эмэгтэй -2017" шагналаар:

  • “Туул голд Минж нутагшуулах төсөл"-ийн зохицуулагч Ю.Дэлгэрмаа нар шалгаран өргөмжлөл, цом гардан авлаа.

2011 оноос “Туул голд Минж нутагшуулах төсөл" амжилттай хэрэгжиж байна. 2012 оны наймдугаар сараас өнөөг хүртэл Минжнүүд шилжүүлэн тавьсан газарт дасан зохицох, үр төлөө үлдээх, өөрийн амьдрах орчинг бий болгох, ингэснээр голын хөндийн чийг, урсацыг дэмжих байгууламжууд бий болох ажлууд явагдаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжихэд урт хугацааны тууштай ажиллагаа шаардагдах, тодорхой давтамжаар дахин нутагшуулалт хийх юм.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг