Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчоо угтан авлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 2017 онд түүхэндээ анх удаа 1 сая 200 мянган зорчигч хүлээн авч байна. Нисэх буудлын удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар өнөөдөр өглөө 1,200,000 дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Өглөө 07:35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд сарнай цэцэг бэлэглэсэн юм.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар зорчсон гадаад, дотоодын зорчигчдын тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2013 онд 1.1 сая зорчигч хүлээж авч байсан бол үүнээс хойш дөрвөн жилийн дараа зорчигчдын тоо ийнхүү 1.2 сая болж өсч байгаа нь энэ юм.

Мэргэжилтнүүдийн тооцоо, судалгаагаар цаашид энэ тоо жил бүр өсөх юм байна. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7, нийт 15 байгууллагатай хамтарч ажилладаг. Агаарын тээвэрлэгч эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна. 

Энэ онд 60-н жилийн түүхт ой нь тохиож буй тус нисэх буудлыг өнгөрсөн долоодугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. 

 

Эх сурвалж: ИНЕГ