Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны үүсгэн байгуулагч хиймэл хүн сансарт нисгэж туршлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын байгуулсан Blue Origin компани анх удаа “Mannequin Skywalker” гэж нэрлэсэн хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан эх дэлхийд газардуулжээ.

Хиймэл хүний хувьд богино аялал байсан ч хүн төрөлхтний хувьд том дэвшил болсон байна. Тус компанийн зохион бүтээсэн New Shepard хөлөгт суулгасан хиймэл хүн агаар мандлаас гарч, нам орбитод хүрээд эргэж ирсэн юм.

Удахгүй хүмүүс энэ маягаар сансар огторгуйн захад хүрч, жингүйдлийг мэдрэн, эх дэлхийгээ цонхоор тольдон хараад эргэж ирдэг болно гэсэн үг. Сансар огторгуй нь хүн бүрийн үзэх, мэдрэх боломжтой зүйл болох юм.

Жэф Безос энэхүү туршилтын дараа твиттер хуудсандаа хиймэл хүний 11 минутын аялалын дүрс бичлэгийг тараажээ.

Тэр “Хиймэл хүнээс ялгаатай нь хүмүүс суудлаасаа салж, жингүйдлийг мэдрэх боломжтой байх болно” гэж тайлбарласан юм. Мөн бичлэгт сонсогдож байгаа шиг нүргэлсэн чимээ байхгүй байна гэдгийг хэлжээ. Энэ нь тус хөлөгт давхар ашигласан өөр нэг туршилтын чимээ юм байна.

Эх сурвалж: Tech Insider