Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ракутен Японы дөрөв дэх гар утасны оператор болох зорилтоо зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Японы онлайн худалдааны Ракутен компани өнөөдөр үүрэн холбооны 4G сүлжээ байгуулах лиценз хүсэх гэж байгаагаа зарлажээ.

Хэрвээ лицензээ авч чадвал тэд Японы дөрөв дэх гар утасны оператор болох юм. Үүрэн холбооны сүлжээтэй болсноор тэд өөрийн электрон худалдаа, видео стриминг, санхүүгийн үйлчилгээнүүдээ хэрэглэгчдэд улам ойртуулах нь тодорхой. Ингэснээр Японы үүрэн холбооны зах зээлд шинэ өрсөлдөөн эхлэх болж байна.

Тэд 2019 онд үйлчилгээгээ эхэлж, доод тал нь 15 сая хэрэглэгчтэй болох зорилт тавьснаа бас мэдээлжээ.

Ракутен компани одоогоор бусад операторын сүлжээг ашиглан виртуал үүрэн холбооны үйлчилгээ (MVNO-Mobile Virtual Network Operator) үзүүлдэг ба энэ үйлчилгээ нь 1.4 сая хэрэглэгчтэй.

4G сүлжээний шинэ лицензийг ирэх нэгдүгээр сард дуудлага худалдаанд оруулж, үр дүнг нь гуравдугаар сард зарлах төлөвтэй байгаа. Зах зээлийн үнэлгээ нь $13.9 тэрбумд хүрдэг Ракутены мэдэгдлийн дараа одоо ажиллаж байгаа гурван оператор болох NTT Docomo, KDDI, Softbank компаниудын хувьцааны үнэ бүгд 2 гаруй хувиар унасан байна.

Өрсөлдөөн маш их ширүүн болж, хамгийн сүүлд зах зээлд орсон Softbank хамгийн их хохирол амсах төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ.

 

Эх сурвалж: Japan Today