Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн үдэш “Boney M” Монголд...

ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Нарлаг Ямайка улсын өнгө үзэмж, шинэлэг аялгуугаараа сонсогчдын анхаарлыг татаж, үл мартагдах шидийг агуулдаг гэлтэй доргио дуунуудаараа одоо ч бидний сэтгэлд тодхон байдаг “Boney M” хамтлаг шинэ жилийн баярын үдэш Крокусийн тайзнаа тоглолтоо хийх гэж байгаа таатай мэдээг дуулгая.  
 
Крокусын хамт олон 80,90-ээд оны шоу хөтөлбөрийн хүрээнд өмнө нь “London Beat”, “La Bouche”, “Joy”, “East 17” хамтлагуудыг урьж тоглуулж байсан бол 5 дах хамтлагаараа “Boney M” хамтлагийг урьж Монголын үзэгчидтэй уулзуулахаар боллоо. Энэ нь шинэ жилийн үдэш буюу 12 сарын 30-нд болох бөгөөд найз нөхөд, хамт олноороо шинэ жилээ тэмдэглэх боломжийг давхар олгож байгаагаараа онцлогтой. 1974 онд тухайн үеийн алдартай хөгжимчин Франк Фариан санаачилснаар ирээдүйн алдарт диско хамтлаг "Boney M" байгуулагдсан түүхтэй. 
 
Тэд нэгдсэнээс хойш ганцхан жилийн дотор гэхэд “Daddy Cool”, ”Sunny”, “Ma Baker”, “Belfast” дуунуудаа гаргаж, Их Британийн хит парадад багтсан байна. 1979 он гэхэд тус хамтлаг зөвхөн Европ тивд өөрийн шилдэг цомгоо 50 сая хувиар борлуулсан юм. 1980 онд гарсан “The Magic Of  Boney M“ гэсэн шилдэг дууны түүвэр нь хит парадыг тэргүүлснээр диско квартет нь тарах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Алдарт Boney M хамтлагийн олон сайхан сэтгэлд хоногшсон хит дуунууд байдаг. Эдгээр дуунуудын нэг бол "Sunny" нэртэй дуу "Дэлхийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалт"-д 25 дугаар байранд бичигддэг билээ.
 
 

“Boney M” хамтлагийн гишүүдийн бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ч хамтлагийн анхны гишүүдийн нэг “Boney M feat Sheila Bonnick” ийнхүү Крокусийн тайзнаа тоглолтоо хийх гэж байна. Он солигдохын өмнөх үдэш, 12 дугаар сарын 30-нд ганцхан удаа болох Найзуудын ёлка, Шинэ жилийн  диско үдэшлэгээр та баярын ширээнд тухлан сууж, Франц тогоочийн бэлтгэсэн тусгай менюгээр үйлчлүүлж диско хөгжмийн хэмнэлд залуу насныхаа гэгээн дурсамжийг мөнхлөнгөө шинэ оноо угтах хамгийн сайхан боломжийг бүү алдаарай. 

Мөн жилдээ ганц тохиох шинэ жилийн баяраар аав, ээжийгээ хэрхэн баярлуулахаар мэдэхгүй байгаа бол уг тоглолтын тасалбар хамгийн супер сонголт байх болно гэдгийг залуустаа дуулгахад илүүдэхгүй болов уу. Түүнчлэн цөөн хүнтэй байгууллагууд шинэ жилээ хаана хэрхэн тэмдэглэхээ шийдэж амжаагүй бол Boney M хамтлагийг дэргэдээс нь харж диско хэмнэлд доргингоо хамт олон, найз нөхдөө ширээ тойрон суух нь шинэ жилийн гайхалтай үдэш байх болно.

Тасалбарын үнэ: 190,000  250,000

Дэлгэрэнгүй мэдээллийг 80044411, 80101144 утсаар авах боломжтой.
 
ВИДЕО: 
 
https://www.facebook.com/CrocusEventHall/videos/1374788802631714/