Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

В.Азаренка цагаан хуудсаар оролцоно

SPS телевиз
2017 оны 12 сарын 14
SPS
Зураг зураг

Дэлхийн чансааны тэргүүн байрыг эзэмшигч асан, Беларусийн теннисчин Викториа Азаренка Австралийн нээлттэй тэмцээнд цагаан хуудсаар оролцохоор болжээ.

Тэрбээр энэ оны эхэнд US Open болон Fed Cup тэмцээний шигшээ тоглолтуудыг хуучин найз залуугийнхаа эсрэг хүүгээ асран халамжлах эрхийн маргаанаас үүдэж өнжсөн юм.

Азаренка одоогоор дэлхийн чансааны 201 дүгээр байрт бичигдэж буй бөгөөд Уимблдоноос хойш ямар нэг тэмцээнд оролцоогүй байсан. Учир нь Австралийн нээлттэй тэмцээний 2012, 2013 оны аварга Азаренка шүүх хурал дуусаагүй байхад 11 сартай хүүгээ авч Калифорни мужаас гарах эрхгүй болоод байсан юм.

Австралийн нээлттэй тэмцээний зохион байгуулах хорооны дарга Крег Тили “Викториагийн одоогийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Бид түүнийг өөрсдийн чадлаараа дэмжихийг хүссэн юм” гэжээ.

Харин тэмцээнд оролцох болсон талаараа Беларус бүсгүй “Мельбурн хотод эргэн очих болсон маш их баяртай байна. Энэ миний хамгийн дуртай тэмцээнүүдийн нэг” гэжээ.

Австралийн нээлттэй тэмцээн ирэх оны 1 дүгээр сарын 15-нд эхэлнэ.

Зураг