Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Реал Мадрид клубуудын ДАШТ-ий шигшээд шалгарлаа

SPS телевиз
2017 оны 12 сарын 14
SPS
Зураг зураг

Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга Реал Мадрид АНЭУ-д зохион байгуулагдаж буй Клубуудын ДАШТ-ий хагас шигшээд нутгийн клуб Аль Жазиратай учраа таарч тоглолоо. Энэ улиралд тааруу тоглолттой байгаа “Лос Бланкос”-чууд тун хүнд тоглолтын эцэст ялалт байгуулжээ.

Эхний хагаст Реалын хагас хамгаалагч Касемиро гоол оруулсан ч шүүгч удаашруулсан бичлэг үзэж, отон тоглолт хэмээн гоолыг тооцоогүй юм. Талбайн эзэн Аль Зажира клубын довтлогч Ромариньо тоглолтын 41 дэх минутад гоцлон тоглолтоор нэгэн үзүүштэй гоолыг оруулж тооны харьцааг нээсэн.

Харин хоёрдугаар хагасын 8 дахь минутад багийн лидер Криштиану Роналду тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ гоолыг оруулснаар Португал залуу эл тэмцээний 6 дахь гоолоо бүртгүүлж, бүх цагийн үеийн мэргэн бууч болжээ. Бэртлээс эргэн ирсэн Уэльс залуу Гарет Бэйл 81 дэх минутад сэлгээгээр орж ирсэн бөгөөд бөмбөгөнд хүрсэн эхний хүрэлтээрээ гоол оруулснаар тоглотын эцсийн цэгийг тавьж, Реал Мадрид АНЭУ-ын аваргуудыг 2:1-ээр хожжээ.

Клубуудын ДАШТ-ий шигшээ тоглолт ирэх Бямба гарагт Реал Мадрид болон Бразилын Гремио клубуудын хооронд явагдах бөгөөд “Лос Бланкос”-чууд түрүүлж чадвал Барселона клубын 3 түрүүлсэн амжилттай зэрэгцэх юм.

Зураг