Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ: Япон хэлний дөрвөн талт чадварыг эзэмшүүлэх сурах бичиг

МОНСУДАР
2017 оны 12 сарын 14
Монсудар
Зураг зураг

Гадаад хэлний хэрэглээ эрчимжиж буй өнөө үед хөгжил дэвшил, боловсролоороо дэлхийд тэргүүлдэг Япон улсыг зоригч, хэл соёлыг нь сонирхогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс энэ удаад япон хэлний “Минна но Нихонго” анхан шатны үндсэн сурах бичгийн нэмж засварласан 2 дахь хэвлэлийг “Монсудар” хэвлэлийн газраас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эрхлэн гаргалаа.

Энэхүү сурах бичгийг япон хэл сурах гэж буй гадаадын иргэдэд зориулан 1998 онд анх бүтээсэн бөгөөд 2012 онд нэмж засварласан хувилбарыг гаргажээ. Анх хэвлэгдсэн цагаасаа хойш япон хэл суралцагчдад хөгжилтэй, хялбар дөхөм аргаар сурах, багш хичээлээ сонирхолтойгоор заах боломжтой хамгийн сайн сурах бичгээр шалгарч, өдгөө олон оронд хэрэглэгдэж байна.

“Минна но Нихонго” анхан шатны үндсэн сурах бичиг нь 2 дэвтэртэй ба нэмж засварласан 2 дахь хэвлэл нь CD-тэйгээрээ онцлог. 

Зарим хүмүүст гадаад хэлний мэдлэгээ тухайн орчин нөхцөлд хэрэглэх чадвар дутмаг байдаг нь аль нэг чадвараа дутуу хөгжүүлэх, өдөр тутамд хэрэглэж хэвшээгүй байх, цаашлаад тухайн хэлээр сэтгэж чадахгүй байгаатай холбоотой. Харин энэхүү сурах бичиг нь сэдэвчилсэн 50 хичээлтэй бөгөөд хичээл бүр уншиж ойлгох, сонсож ойлгох, бичих, ярих хэлний 4 талт чадварыг эзэмшүүлэх, бататгах дасгал даалгавруудтай. 

Дасгал даалгаврууд нь:

  • хэлзүйн бүтцийг сурах 
  • өгүүлбэрийн загварыг ойлгох 
  • ярианы чадварыг хөгжүүлэх буюу агуулгыг баяжуулах, өөрөө зохиож орлуулах гэсэн шаталсан 3 түвшинтэй.

Иймээс үзсэн хичээлээ бататгаж, хэрэглээндээ хэвшүүлэхэд дөхөм төдийгүй өргөн хэрэглээний харилцан яриаг гар зургаар баяжуулан оруулсан нь сурахад илүү сонирхолтой, ойлгомжтой болгожээ. Сурах бичгийн хавсралт хэсгээс судалсан бүх хичээлийнхээ мэдлэг чадварыг бататгаж, шалгах боломжтой. Та япон хэл сурах гэж байгаа бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, таны хэрэгцээ шаардлагад нийцэх “Минна но Нихонго”-г  сурах бичгээ болгоорой. 

Уг номын тухай мэдээллийг дараах холбоосоор хандан авах боломжтой: http://www.monsudar.mn/books/view/160/