Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017.12.13-ны өдөр 6 настай дагавар охиноо хүчиндсэн гэх Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноох шийдвэр гаргажээ. 

Одоогоор охин "Өнөр бүл" улсын асрамжинд байгаа аж. Ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна гэж Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.