Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 14
Сурталчилгаа

ХААН Банк, Азийн Хөгжлийн Банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэгч банкаар хамтран ажиллахаар болж, өнөөдөр талууд гэрээг үзэглэлээ.    

 

Талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа ЖДБ эрхлэгчдэд ХААН Банкнаас хямд өртөг бүхий батлан даалттай зээл авах боломжийг олгох юм.     

Гарын үсэг зурах ёслолд ХААН Банкны Гүйцэтгэх  захирал Жон Белл, Иргэдийн банк хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань, Зээлийн батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.  

 

Гэрээг үзэглэх үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ

“ХААН Банк  нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтарсан жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээний санхүүжилтийг сайжруулах, тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн зээл, “Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээл, Японы олон улсын хамтын ажиллагааны банк Жайкатай хамтарсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл, Азийн Хөгжлийн Банктай хамтарсан хөдөө, аж ахуй хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилтийн зээл гэх мэт  ЖДҮ-ийг дэмжих төслийн зээлүүдийг өнгөрсөн хугацаанд олгож ирсэн. Түүнчлэн зөвхөн ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээг тусгайлсан төв, салбаруудаас тусгайлсан харилцааны менежерүүдээс шуурхай авах ХААН Бизнес үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань

Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээтэй ХААН Банктай хамтран ажиллах болсондоо таатай байна. Бид энэхүү төслөөр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй бизнесээ өргөжүүлэх сонирхолтой ЖДБ эрхлэгчиддээ бодитой дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна ” гэдгээ онцлон дурдлаа.

ХААН Банк, Зээлийн батлан даалтын сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг 10 хүртэл жилийн хугацаатай, зах зээлийн хүүнээс бага жилийн 15 хүртэл хувийн хүүтэйгээр, 30-60 хувийн батлан даалттайгаар авах боломжийг олгож байна. 

Та бүхэн энэхүү төслийн зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны өөрт ойр байрлах салбарт хандан аваарай.    

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.