Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Хурцын асуудлаар хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн тайлбарыг Байнгын хорооны дарга өгсөн"

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын талаар "Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг анх 11 сарын 15-нд УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.

Энэ үеэр Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороо, Тусгай хяналтын дэд хороодоор БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах санал гишүүд гаргасан. 

Харин УИХ-ын Тамгын Газраас томилогддог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол явуулдаг. Зөвшилцдөг албан тушаалтны хувьд нийтийн сонсгол явуулах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. 

Ингээд нийтийн хэлэлцүүлэг Өргөдлийн Байнгын Хороогоор явуулахаар болсон. Харин уг байнгын хорооны дарга 900-аас доошгүй хүн санал ирүүлсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Тиймээс хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн тайлбарыг өглөө.

Элчин сайдыг эгүүлэн татах томилох тухай асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо" гэв.

УИХ-ын чуулганаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.