Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт задгай уран бүтээл гаргасныхаа төлөө Египетийн поп дуучин бүсгүй хоёр жил хоригдох ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Исламын хатуу дэгтэй орнуудын нэгэнд тооцогддог Египет улсын шүүх залуу дуучин бүсгүйг “нийгмийн ёс суртахуунд муугаар нөлөөлсөн” бүтээл туурвисан гэж үзээд саяхан хоёр жил шоронд хорих ял оноожээ.

Шайма Ахмед хэмээх дуучны видео бүтээл Арабын энэ орны интернэт ертөнцөд дуулиан тарьж байв. Дуучныг өнгөрсөн сарын 18-нд баривчилж, шүүх хурал нь саяхан болсон юм,.

Түүний видео уран бүтээлд дуучин бүсгүй гадил жимс идэж, дотуур хувцастай байгаагаар дүрслэгддэг. Ганц дуучныг шийтгэсэнгүй, мөн уг видео бүтээлийг найруулсан найруулагчид мөн хоёр жил хорих ял оноожээ.

Хорихоос гадна хоёуланд нь тус бүр $560 орчмын торгууль ноогдуулсан байна.

Мөн Египетийн хөгжмийн уран бүтээлчдийн холбоо Шаймаг дахин тайзан дээр гарах эрхийг нь хасчээ. 2014 онд одоогийн ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси төрийн эрхэнд гарснаас хойш Египет улс ёс суртахууныг хамгаалах нэрээр иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг боомилох болсон юм.

Эх сурвалж: Russia Today