Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Л.Баяртулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр удаан хугацаанд суралцахаар болсон учир албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Л.Баяртулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Алтан бороо” ХХК-д агрономич, ерөнхий агрономич, Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн “Газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх” төслийн мэргэжилтэн, тэжээл ба усны горимын асуудал хариуцсан агрономич, “Ногоон бүрхүүл” хөтөлбөрийн судлаач, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад бодлогын зөвлөх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.