Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов.
Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин сайд О.Очийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Их Гүн Хэнри Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхон асууж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүнт Улс нь манай улсын Европ дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглээд манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг Люксембургийн тал эхнээс нь тууштай дэмжиж, хөгжлийн буцалтгүй тусламж олгож ирсэн нь манай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан болохыг дурдав.
Мөн гаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ