Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

Сүхбаатар дүүрэг
2017 оны 12 сарын 13
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 248-р цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус цэцэрлэгт орон нутгийн төсвийн 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөөлөн эдлэл, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авч өгчээ.

Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгээр 2 гэрийг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, салбар бүлэг нээн ажиллуулж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, цэцэрлэг орчмын замыг хайрган хучилттай болгож сайжруулахад зориулж 8 сая гаруй төгрөгийг шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар 248-р цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцов.