Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нийтийн жорлонгууд ирэх оноос хогийн савгүй болно

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрэглэсэн цаасаа хаядаг хогийн савнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Өмнөд Солонгосын нийтийн жорлонгуудад байхгүй болно гэж тус улсын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Нийтийн бие засах газрын менежмэнтийн хуулийн шинэ нэмэлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар хэрэгжиж эхлэхийг Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам мэдээлэхдээ энэ тухай дурдсан байна.

Шинэ хуулийн дагуу нийтийн бүх жорлонгууд усанд уусаж, задардаг цаасаар хангагддаг болох ажээ. Хогийн сав хэрэглэх үед ариун цэврийн болон халдварын асуудал үүсгэдэг байсан тул ингэж өөрчилсөн байна.

Зөвхөн эмэгтэйчүүдийн бие засах газарт хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ хаяхад зориулагдсан савыг байрлуулахаар болжээ.

Бас хувь хүний эрхийг хамгаалах үүднээс эрэгтэй жорлонг эмэгтэй үйлчлэгч, эсвэл эмэгтэй жорлонг эрэгтэй үйлчлэгч цэвэрлэж байгаа үед гадна хаалганд нь анхааруулах тэмдэг зүүж байхаар хуулинд тусгасан байна.

Мөн эрчүүдэд зориулсан босоо тосгуур бүхнийг тусгаарлагчаар зааглаж байхаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times