Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

MМС -гийн зээлжих зэрэглэлийг өсгөжээ

Б.Ану
2017 оны 12 сарын 13
iKon.MN
 

Олон улсын үнэлгээний S&P фирм Mongolian Mining Corporation (ММС) буюу Энержи Ресурс компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “D”-гээс “В-“ болгон өсгөж, ”Тогтвортой” гэх үнэлгээ өглөө. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагааны ба санхүүгийн нөхцөл байдлыг өөдрөгөөр дүгнэсэн байна.

S&P фирмийн дүгнэлтэнд бичихдээ

“Бид ММС компанийн үйл ажиллагаа ба хөрөнгийн бүтцэд үнэлгээ хийж үзлээ. Коксжих нүүрсний үнэ ойрын 12 сард тогтвортой байх төлөвтэй бөгөөд өнөөгийн нөхцөлд ММС нь мөнгөн урсгалаа дотоод нөөц бололцоогоороо бүрэн хангаж, хөрвөх чадвараа хадгална гэж дүгнэж байна” гэжээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл “В-/ В“-тай байгаа. Компанийн зээлжих зэрэглэлийг тухайн улсынх нь зээлжих зэрэглэлээс давуулж гаргадаггүй, зайлшгүй уялдуулдаг учир ММС-гийн үнэлгээг “В-“ гэж өгснийг дүгнэлтэнд мөн дурдсан байна.

Энержи Ресурс нь өнгөрсөн жил зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай хийж дуусгаад байгаа юм.

Эх сурвалж: www.standardandpoors.com