Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах иргэдийн саналыг 2,607 архивын нэгж болгон хадгаллаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Д.Лүндээжанцан нарт гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдон орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд нийт 68 удаа Үндсэн хуулийн бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
өөрчлөлт оруулах төсөлд улс, орон нутгийн хэмжээнд иргэд, олон нийтээс өгсен саналыг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн боловсруулсан программын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны едрөөс эхлэн цахим мэдээллийн санд оруулж, үр дүнг нэгтгэн гаргаад байна.
Хэлэлцүүлэгт 4,705 төрийн албан хаагч, 12,797 иргэн оролцсоноос 10,321 иргэн тухайн үед саналаа шууд өгсөн байна. Нийт 327,375 саналын хуудас хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд улс, орон нутгийн хэмжээнд иргэд, олон нийтээс өгсен саналыг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн боловсруулсан программын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны едрөөс эхлэн цахим мэдээллийн санд оруулж, үр дүнг нэгтгэн гаргаад байна.

Саналын хуудсыг нэгтгэхдээ нийт ажилтан гадаад сүлжээнд холбогдоогүй камерын хяналттай танхимд тус бүр өөрийн нууц код бүхий хаягаар нэвтрэн нэг ч иргэний саналыг өөрчилж, орхигдуулахгүй байх зарчмаа саналын хуудсыг нэгтгэлээ. Ажлын хэсгийнхэн саналын нэгтгэсэн хуудастай танилцаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ. 

Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн саналын хуудсыг Улсын Их Хурлын Тамгын газрын Архивт тухай бүр нь архивын нэгж болгон хадгалах ажлыг хийж, нийтдээ 2,607 архивын нэгж болгожээ. 
 
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг