Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны олимпийн бамбарыг дамжуулсан робот хана нэвтэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Өмнөд Солонгосын Пёнчанд эхлэх Өвлийн Олимпийн наадмын бамбарыг хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Бамбарыг зөөвөрлөх хүмүүсийн дунд анх удаа хүн дүрст робот байгаа нь энэ удаагийн наадмын онцлог юм.

Олимпийн бамбарыг дамжуулах 41 дэх өдөр HUBO нэртэй робот үүргээ биелүүлсэн нь KAIST (Korean Advanced Institute of Science and Technology) сургуулийн бүтээгдэхүүн байжээ.

Энэхүү робот нь бамбарыг 150 орчим метр зайнд зөөх замдаа модоор хийж, тоосго шиг харагдахаар будсан ханатай тулгарсан байна. Тэрээр энэ үед онцгой ур чадвараа харуулж, ханыг өрөмдөж нэвтлэн бамбарыг цааш дамжуулжээ.

1.2 метр өндөртэй HUBO робот нь минутад 65 алхам зайнд явах чадвартай. Пёнчаны наадмын зохион байгуулалтын ажилд нийт 65 робот оролцож байгаагийн нэг нь HUBO ажээ. Уг робот гамшгийн үед ажиллахаар бүтээгдсэн юм байна. Мөн хүнээр удирдагддаг 2.4 метр өндөр, 240 гаруй килограм жинтэй FX-2 роботыг энэ үеэр үзүүлжээ.

Өмнөд Солонгос энэ удаагийн олимпийн наадмыг өөрийн технологийн хүчин чадлыг дэлхий дахинд харуулах боломж гэж харж байгаа нь тодорхой.

Эх сурвалж: The Verge