Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээр хийх хүсэлтээ АНУ илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Вашингтоны засаг захиргаа Хойд Солонгостой ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр уулзалт, яриа хийхэд бэлэн байгааг мэдэгджээ.

“Хойд Солонгосын талын хүссэн үед нь ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр бид анхны уулзалтыг хийхэд бэлэн байна. Хэрвээ тэд хүсвэл цаг агаарын талаар ч ярих боломжтой” хэмээн Тиллерсон хэлсэн байна.

Энэ мэдэгдлээс харвал Вашингтоны дуу хоолойны өнгө аяс нэлээд өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.

Өмнө нь Цагаан ордон зөвхөн цөмийн зэвсгээсээ татгалзах амлалт өгсөн тохиолдолд Пёньянтай анхны хэлэлцээрийг хийнэ гэсэн хатуу байр суурьтай байв.

“Зөвхөн хөтөлбөрөө зогсоовол бид яриа хэлэлцээр хийнэ гэж ярих нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тэр аавтайгаа, өвөөтэйгээ адилгүй хүн гэдэг нь тодорхой байгаа тул үнэндээ бид түүнтэй яаж харилцахаа мэдэхгүй байна шүү дээ” гэж төрийн нарийн бичгийн дарга тайлбарлажээ.

Тэр Ким Жон Уныг энд хэлсэн юм. “Би эхлээд хэлэлцээр хийх хүнээ хэн бэ гэдгийг таних хэрэгтэй. Тэр яаж ажилладаг, яаж бодож сэтгэгдгийг нь эхлээд ойлгох нь зүй ёсны хэрэг” гэж Тиллерсон ярьсан байна.

Гэхдээ тэр бас АНУ-ын зэвсэгт хүчин хэрэгтэй цагт хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгааг энэ үеэр сануулахаа мартаагүй юм.

Тиллерсон эхний бөмбөг дэлбэрэх хүртэл Хойд Солонгостой хэлэлцээр хийхийн төлөө ажиллана гээд энэ зорилго нь биелнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ч хэлжээ.

 

Эх сурвалж: Korea Herald