Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятад улсууд пуужингаас хамгаалах хамтарсан сургуулилалт хийж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагаас Орос, Хятад улсууд компьютерт загварчилсан пуужингаас хамгаалах сургуулилалтыг Бээжин хотод эхлүүлжээ.

Зургаан өдөр үргэлжлэх энэхүү хамтарсан арга хэмжээ нь Солонгосын хойгт үүсч болзошгүй мөргөлдөөнд бэлдэх зорилготой гэнэ.

Гуравдагч улсын зүгээс ирэх баллистик болон далавчит пуужингийн довтолгоог эсэргүүцэх хэлбэрээр сургуулилалтыг зохион байгуулж байгааг Хятадын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Даваа гарагт АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд мөн адилхан баллистик пуужингийн довтолгоог хянах, мэдээлэл солилцох хоёр өдрийн хамтарсан сургуулилалтыг эхлүүлсэн юм.

Ажиглагчид энэ удаагийн арга хэмжээг Орос, Хятад улсуудаас Хойд Солонгост өгч буй сануулга гэж үзэж байна. Бас АНУ тэргүүтэй холбоотнуудын довтолгоог няцаах давхар бэлтгэл гэж үзэж байгаа юм.

Сүүлийн үед Япон, Өмнөд Солонгос улсуудыг Пёньяны цөмийн зэвсгийн аюулаас хамгаалахын тулд Вашингтон их хэмжээний зэвсэг нийлүүлэхээр болоод байгаа.

Зүүн хойд Азийг зэвсэглэх энэ бодлого ОХУ, Хятад улсуудын эрх ашигт мөн давхар аюул учруулж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post