Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Цалин хөлс, тэтгэврийг шат дараатайгаар нэмнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бүрэлдэхүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн салбар  Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага, НХХ-ийн сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд байлцлаа.

Монголын Үйлдвэрчний эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт хэлэлцээрт хүрч багш ажилчид, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх эхлэлийг тавьсан.

2018 оноос нийт ажилчид, алба хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж, эрхзүйн орчноо боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар, салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана. Цалин хөлс, тэтгэврийг  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт хэлэлцээрийн дагуу  шат дараатайгаар нэмэгдүүлнэ гэлээ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.