Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал эхэлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN

Хангарьд ордонд

10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар "Хөгжлийн бэрхшээлтэй" иргэдийн дэд хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд 

10:00 цагт “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг" үндэсний зөвлөгөөн болно. 

СБД-ийн 13 дугаар хороонд

10:00 цагт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Улсын 248-р цэцэрлэгийн нээлт болно.

Төрийн ордны В танхимд

11:00 цагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулан өгөх үйл ажиллагаа болно. Үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт УБТЗ-ын 1,000 машины зогсоолтой холбоотой асуудлаар Авто худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Цагдаагийн Газрын 1 давхрын 108 тоотод

12:00 цагт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. 

Монголын Үндэсний музейд

12:00 цагт Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Уран бичлэг" үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийслэлийн Онцгой байдлын газарт

13:00 цагт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.