Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Next Stop наадамд 300 гаруй хүнийг нэр дэвшүүлээд байна

ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Next Stop ёслол хүндэтгэлийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч Сан хамтран 25 дахь жилдээ 2017 оны энэ сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж буй юм.

Нэр дэвшсэн эрхмүүдийн заримаас дурдвал шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн топ залууд Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, Э.Бат-Үүл, Н.Энхбаяр, М.Энхболд зэрэг хүмүүс нэр дэвшээд байгаа юм. Тухайлбал Хассуурийн Ганхуяг - Ц.Нямдоржийг, Ц.Эрдэнэбат - Н.Алтанхуягийг нэр дэвшүүлээд байна. 

Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн топ залууд Д.Баясгалан, П.Батсайхан, Л.Чинбат болон Ц.Эрдэнэбатын нэр дэвшүүлснээр Ж.Оджаргал зэрэг хүмүүс нэр дэвшээд байна. 

Харин 2017 оны “Бүтээгч улс төрч”-д Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар зэрэг хүмүүс нэр дэвшээд байгаа бөгөөд Монгол телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ  Ж.Энхбаярыг, Хассуурийн Ганхуяг Л.Оюун-Эрдэнийг,  Ц.Эрдэнэбат ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлжээ. 

2017 оны “Бүтээгч бизнесмен” залууд Н.Мөнхнасан, Г.Амартүвшин, Н.Цэлмүүн, О.Цогтгэрэл, Г.Майцэцэг нарын хүмүүсийг жиргээчид нэр дэвшүүлсэн байна.

Хариуцлагатай, бүтээгч байх он тоолж эхэлсэн учраас 2017 оны “Бүтээгч улс төрч”, “Бүтээгч бизнесмэн” залууг тодруулна. 2017 оны бүтээгч залуус нь 1992 онд Next Stop наадмаас шалгарсан эрхмүүдийн дайтай залуу байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Наадмын нэр дэвшүүлэх ажиллагаа арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй хүнийг  нэр дэвшүүлээд байгаа аж. 

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг, бизнес”-ийн топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч”, “Бүтээгч бизнесмэн” залууг тодруулах үйлсэд та ч оролцох боломжтой бөгөөд http://www.myf.mn/ сайтаар дамжуулан нэр дэвшүүлэх хуудсыг бөглөн илгээх юм байна.