Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдар туссан Комацугийн экс ерөнхийлөгч Токиод үдэлтийн баяраа хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хүнд машин механизмийн үйлдвэрлэгч Комацу компанийн ерөнхийлөгч асан Сатору Анзаки хорт хавдраар өвчилж, эмчилгээгүй болсон тул өчигдөр буюу Даваа гарагт Токиод 1,000 орчим хүн оролцсон үдэшлэг зохион байгуулж, танил дотно хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэжээ.

Түүний зочид нь найз нөхөд, хамт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнууд нь байсан гэнэ.

80 настай Анзаки өнгөрсөн сард үндэсний өдөр тутмын сонинд салах ёс хийх арга хэмжээнийхээ тухай зарлахдаа биеийн байдлаа мэдээлсэн юм. Тэрээр амьдралынхаа турш уулзаж, учирч байсан хүмүүст талархлаа илэрхийлэхдээ сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ. Бас аравдугаар сарын эхээр цөсний хүүдийн хорт хавдар туссан нь оношлогдож, хагалгаа хийлгээд нэмэргүй болсныг дуулгасан юм. “Би үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөхийн тулд ямар нэг эмчилгээ хийлгэхгүй байхаар шийдсэн” гэж Анзаки мэдэгдэж байжээ.

Үдэшлэгт уригдагсдын гунигийг үргээхийн тулд тэр төрөлх Токушима нутгийнхаа уламжлалт Ава бүжгийг мэргэжлийн бүжигчдээр бүжиглүүлсэн байна. Анзаки “Би амьдралдаа тун сэтгэл хангалуун байна. Гуниж гутрах нь надад тохирох зүйл биш гэж би үргэлж боддог байлаа” хэмээн үдэшлэг дээрээ хэлжээ.

Сатору Анзаки 1995-2001 онд Комацу компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад дараа нь ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм.

 

Эх сурвалж: Japan Times