Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Энэтхэгийн ажлын хэсэг Газрын тосны үйлдвэр байгуулах газар дээр очиж ажиллажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурал хийн, салбарынхаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, бодит байдлаар мэдээлж байгаа билээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын 2017 оны эхний 11 сарын мэдээллийг олон нийтэд  мэдээллээ.

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт           44.9 тэрбум төгрөг,
  • Нүүрс       507.8 тэрбум төгрөг,
  • Цайр        61.6 тэрбум төгрөг,
  • Зэс            732.9 тэрбум төгрөг,
  • Төмөр      11.6 тэрбум төгрөг,
  • Жонш       10.2 тэрбум төгрөг,
  • Бусад       47.1 тэрбум төгрөг,

Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны эхний 11 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2017 оны эхний 11 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэж байна.

Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.

2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 10-р сарын 31-ний байдлаар 215.0 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 73.3%-тай байна.

УУХҮСайдын багцад 2018 онд нийт 26.4 тэрбум төгрөгийн зардлын төсөв батлагдсан ба төсвийн орлогын хувьд  291.8 тэрбум төгрөгийн орлоготой байхаар батлагдсан байна.

Борлуулалтын орлогоос улсын төсөвт 191.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон экспортолж, “2017 оны төсвийн тухай” хуулиар  борлуулалтын орлогоос улсын төсөвт 191.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй болно.

2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар нийт 7.14 сая баррель /968 мянган тонн/ газрын тос олборлон 7.06 сая баррель /960 мянган тонн/, газрын тосыг экспортолж, улсын төсөвт 178.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн экспорт  85.3 %, төсвийн орлого 93.1 %-ийн гүйцэтгэлтэй байна.

Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа ба энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортолж, улсын төсвийн төлөвлөгөөг  биелүүлэхээр ажиллаж байгаа болно.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Автобензин, дизелийн түлшнийонцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 07, 10 дугаар саруудад үе шаттайгаар сэргээхээр тохиролцсон.

Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор:

  • Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30,000 төгрөгөөр,
  • 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50,000 төгрөгөөр,
  • дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоож, энэхүү тогтоолыг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан болно.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөц

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоног /104,062.04 тонн/-ийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс:

  • А-80 автобензин 78 /18,800.12 тн/,
  • Аи-92 болон
  • Аи-95 автобензин 49 /48,152.91 тонн/,
  • дизелийн түлш 25 /35397.72 тонн/,
  • ТС-1 онгоцны түлш 20 хоног /1711.31 тн/-ийн нөөцтэй байна.

алт тушаалт тогтвортой өсч байна

Сайд Д.Сумъяабазар БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1 тэрбум ам.долларын зээлийн шугамаар бүтээн байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын хүрээнд БНЭУ-аас хүрэлцэн ирсэн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар санал солилцов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Экспорт-Импорт банкны ахлах менежер Надем Панжетан нь тус банкны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, тус зээлийн шугам нь хэрхэн хэрэгжих болон санхүүжилтын хуваарийн талаар сургалт семинар явуулсан. Инженерс Индиа Лимитэд компанийн маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал У.Махешвари нь төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын явц, хэрэгжилтийг танилцуулав.

БНЭУ-ын төлөөлөгчид болон МУ-аас тус төслийг хэрэгжүүлэгч "Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиж үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй газар дээр ажиллав.

Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд

Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” А/62 А/98 тоот тушаалаар байгуулагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийн судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан.

Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алтны тушаалт тогтвортой өсч байна. 2012 онд алтны олборлолт 5.9 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тонн болж өсөхөөр байна.

Мөн Алт-2 хөтөлбөрийн 4.1.4-т “алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх”, Монголбанк, УУХҮЯ-ны хамтран боловсруулсан “Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах боломжийн тухай” судалгааны тайланд дурдсанаар нийт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4тонн-д хүрэх, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тонн-д (Оюутолгойн ил болон далд уурхайн алтны агуулгыг оруулсан) хүрэх таамаглалыг гаргасан байна.

Дээрх судалгаануудад үндэслэн Ажлын хэсгээс Монгол Улсад шинээр байгуулагдах алт цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг ЗОтн байхаар төлөвлөж, үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа.

Хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийн судалгаанд үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байна.

 

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам