Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Саруултөгс: "Сэтгэлийн гал-2" лекцээ оюутан, сурагчдад зориулна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
 

Залуус бид бүхэнд гадаадад сурч, хөдөлмөрлөх хүсэл мөрөөдөл бий. Түүнийгээ дагаад олон улсын залуустай нэг өнцөгөөс амьдралыг харах, адил түвшинд сэтгэх, талбартаа мэргэшсэн байдал хийгээд өрсөлдөх чадвар тал дээр бидэнд ичимхий байдал, өөртөө итгэлгүй байдал, айдсаа үл давах гээд олон асуудлууд тулгардаг.

Бид энэ бүгдийг хэрхэн давах ёстой вэ?

Хэрвээ та санаж байгаа бол 2015 онд TEDxBagaToiruu арга хэмжээн дээрх Т.Саруултөгс -н “СЭТГЭЛИЙН ГАЛ" лекц бидэнд хүсэл мөрөөдлийн хүч болон түүнээс шаардах золиосын талаар тодорхой ойлголт өгсөн.

СЭТГЭЛИЙН ГАЛ 1:

Энэ удаад бид уг лекцийг цуврал төсөл болгон “СЭТГЭЛИЙН ГАЛ - 2" нэртэйгээр ахлах, дунд ангийн сурагч болон оюутан залуустаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулах гэж байна.

Лекц 2017 оны 12 дугаар сарын 17-нд 15:00 цагаас “АСА ЦИРК" циркт болно. Тасалбарын үнэ урьдчилан авбал 15,000, үүднээс авбал 20,000 төгрөг.

Мөн https://www.ticket.mn/event/397/-ээр захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 94440644, 99040218.

ХӨТӨЛБӨР

THE MAIN SPEAKER:

  • Т.Саруултөгс /116 Dance Studio үүсгэн байгуулагч, Mongolia's Got Talent шоуны шилдэг оролцогч, бүжигчин/

THE GUEST SPEAKER: 

  • н.Амаржин  /Дэлхийн шилдэг 100 оюутны нэг, Universal төвийн захирал/

PERFORMERS:

  • УКА /Киви хамтлагийн ахлагч/
  • 116 Dance Studio Performance
  • Дуучин Энхлэн – Stay With Me /БҮХНЭЭС ДЭЭГҮҮР OST/                 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.