Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Болгарын эрх баригчид өрнийхөө 20 хувийг төлж чадах хэмжээний биткоин хураажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Болгарын эрх баригчид энэ онд явуулсан авлигын эсрэг ажиллагааны дүнд өнөөдрийн ханшаар $3.6 тэрбумтай тэнцэх биткоин хурааж авсныг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тус улс нийт $16.5 тэрбумын өртэй бөгөөд дээрх хураасан биткоиноор энэ өрийн тавны нэгийг дарах боломжтой юм байна.

Өнгөрсөн тавдугаар сард SELC (Southeast European Law Enforcement) байгууллагын явуулсан ажиллагааны хүрээнд олон тооны гэмт этгээдүүд баривчлагдсан юм. Тэд луйвраар олсон мөнгөө биткоин болгон хадгалж байсан нь нийтдээ 213,519 болсон байна. Тухайн үеийн ханшаар $500 саяын үнэ хүрч байсан крипто валют нь өнөөдөр $3.6 тэрбум болоод байгаа юм.

SELC байгууллага Македон, Грек, Румынь, Сербийг хамарсан гэмт хэргийн сүлжээтэй холбоотой Болгарын 23 иргэнийг баривчилсны 5 нь гаалийн албан хаагчид байжээ.

Анхны крипто валют гэгддэг биткойны ханш өнөөдрийн байдлаар $18,000 хүрээд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today