Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн засгийн газар эртний хоёр муммиг задаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Египетийн засгийн газар 3,500 жилийн настай хоёр жижиг муммиг анх удаа задалжээ. Нил мөрний сав дагуу оршдог Люксор хотод энэхүү ажиллагаа эхэлж, булшинд хадгалагдаж байсан оршуулгын модон баг, жижиг баримлууд, ханын зураг зэргийг мөн дэлгэсэн байна.

1990-ээд онд анх нээгдсэн эдгээр муммиг эртний Египетийн түшмэлүүдийн шарил байсан гэж үздэг ба саяхныг хүртэл лацтай хадгалагдаж байжээ. Нэгийг нь одоо болтол бүрэн малтаж гаргаагүй байгаа юм.

Бямба гарагт Египетийн засгийн газар дээрх мумминуудыг аялал жуулчлалыг дэмжих зорилгоор задлах болсноо зарласан байна.

2011 онд эхэлсэн бослого, олон удаагийн террорист халдлага зэргээс болоод тус улсын аялал жуулчлалын салбар уналтад ороод байгаа юм.

Шинээр нээгдсэн мумми болон булшнаас гарсан эд зүйлсийн гэрэл зургуудыг хүргэж байна.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Quartz