Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ явж эхэллээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус чиглэлийн 305/306 дугаар галт тэрэг аялуулах талаар өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсын Халонг хотноо болсон олон улсын галт тэрэгний хурлаар хэлэлцэж улмаар ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан Хятад-Монгол-ОХУ-ын хилийн хэлэлцээрээр баталгаажуулсан аж.

Шинэ галт тэрэг аялуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар Төмөр Зам /УБТЗ/ ОХУ-аас 2014 онд авсан шинэ вагоноос бүрдсэн галт тэрэгний бүрэлдэхүүний зэхэлтийг бүрэн шинэчилж, вагоны үйлчлэгч нарын дүрэмт хувцсыг шинэ загвараар хийлгэн, зорчигчдын тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхаарсан байна.

Хямд, найдвартай унаагаар манай иргэд Байгал нуурын эрэгт амрах боломжтой боллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

Хурдан галт тэрэгний талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа. Тэрбээр "Хурдан галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ. Энэхүү шинэ үйлчилгээг хийж байгаа зорилго нь ОХУ, Монгол Улсын  харилцан визгүй зорчдог болсноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнээс үүдэн автомашинаар зорчигчдын тоо эрс нэмэгдсэн учир "Алтан булаг" боомтод машины бөөгнөрөл үүсээд байна. Тиймээс шуурхай, найдвартай тээвэр болох галт тэрэгний үйлчилгээг нээе гэсэн нь өнөөдөр биелэлээ оллоо. 

Бидний төлөвлөж буйгаар долоо хоногт гурван галт тэрэг явна. Эхний удаад таван вагонтай галт тэрэг явж, цаашдаа урсгал нэмэгдвэл 18 хүртэл явах бололцоотой. Тэгэхээр хямд, найдвартай унаагаар манай иргэд Байгал нуурын эрэгт амарч, Эрхүү хотоор аялах боломжтой боллоо. Бэлтгэл ажлыг хийхийн тулд ОХУ-ын төмөр замчидтай цагийн хуваариа тохирч, галт тэрэгнийхээ бүрэлдэхүүнийг бэлтгэж байна. Шинэ үйлчилгээнд зориулж галт тэрэг дотор номын сан, тав тухтай байхын тулд шинэ цагаан хэрэглэл гэх мэт ажлуудыг хийлээ" гэсэн юм.

Улаанбаатараас Эрхүү хүртэл өмнө нь 48 цаг явдаг байсан бол энэхүү хурдан галт тэргээр тус газарт 24 цагийн дотор очих боломжтой болж байгаа юм байна. 

Улаанбаатар, Улаан-Үд, Эрхүү аялах 305/306 дугаар галт тэрэгний хуваарь

Өртөө Явах өдөр Явах цаг Ирэх өдөр Ирэх цаг
Улаанбаатар

Даваа

Мягмар

Бямба

15:22

Мягмар

Лхагва

Ням

14:37
Улаан-Үүд

Даваа

Лхагва

Баасан

15:45

Мягмар

Лхагва

Ням

05:53
Эрхүү

Даваа

Лхагва

Баасан

08:08

Мягмар

Пүрэв

Бямба

06:50

Улаанбаатар, Улаан-Үд, Эрхүү аялах 308 дугаар галт тэрэгний үнэ

Өртөө  Зам Купе
Том хүн Хүүхэд суудалтай
Наушки МТЗ 49,900 33,550
РЖД 52,050 65,700
Улаан-Үүд МТЗ 77,750 47,700
РЖД 79,450 49,400
Эрхүү МТЗ 118,300 71,000
РЖД 120,750 73,450

Хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг