Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ронни О’Салливан Их Британийн АШТ-д түрүүллээ

SPS телевиз
2017 оны 12 сарын 11
SPS
Зураг зураг

Снүүкерийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Их Британийн АШТ өнгөрсөн долоо хоногт явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний шигшээ тоглолтод энэ жил форм тун сайтай байгаа Английн домогт тамирчин Ронни О’Салливан болон түүний нутаг нэгт тамирчин Шон Мөрфи нар шигшээ тоглолтод шалгарсан юм.

Шигшээ тоглолтын үдээс өмнөх хэсэгт хоёр тамирчин цохилтын онч, оноо авалтаараа жигд байж 4:4-өөр тэнцсэн бөгөөд үдээс хойшх хэсэгт байдал эсрэгээрээ байлаа.

Тоглолт 5:5-аар тэнцээд байх үед хоёр тамирчин оноо авах боломжтой амархан цохилтуудаа ээлж дараалан алдсан. Энэ үед Ронни төвлөрөлөө сайн хадгалж таван өрөг дараалан авснаар тэмцээний цомыг 170 мянган фунт стерлингийн хамт өөрийн болгож чадлаа.

Тэрбээр анх 1993 онд буюу 17 насандаа энэ тэмцээнд түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 24 жилийн хугацаанд нийт 6 дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм. Ингэснээр Ронни Их Британийн АШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн дээд амжилтыг Английн тамирчин Стив Дэвисийн хамт эзэмшиж эхэллээ. Үүнээс гадна тэрбээр замналынхаа 31 дэх түрүүгээ хүртэж домогт тамирчин Стифен Хендригийг дээд амжилтаас ердөө таван цомын ард бичигдэж байна.

Зураг