Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Сант" сургуулийнхан АНГЛИ ХЭЛ дээрх мэтгэлцээний тэмцээнд түрүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ulaanbaatar Debate League-ээс жил бүр зохион байгуулдаг англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр American school of Ulaanbaatar-т болж өнгөрлөө.

Мэтгэлцээний тэмцээнд American school of Ulaanbaatar, Orchlon International school, Хобби, Шинэ эрин, Шинэ үе, Монгол тэмүүлэл, Шинэ эхлэл, Elite International school, English school of Mongolia, Сант сургуулиудын сурагчид оролцсон юм. Уг тэмцээнд Сант сургуулийн Senior ангилалд оролцсон хоёр баг эцсийн шатанд тунаж, нэг, хоёрдугаар байрыг эзэлжээ. 

Тухайлбал, 

Нэгдүгээр байрт: Нямтогтох овогтой Баярмаа /Сант/, Баттулга овогтой Номунзул /Сант/, Мандахнаран овогтой Содгэрэл /Сант/

Хоёрдугаар байрт: Батсайхан овогтой Марал /Сант/, Энхжаргал овогтой Бишрэл /Сант/, Батсайхан овогтой Солонго /Сант/ нар орлоо. 

Ийнхүү Сант сургууль энэ удаагийн хувийн сургуулиудын дунд зохион байгуулагддаг мэтгэлцээний тэмцээний Senior ангиллын аварга болов. Удахгүй Нидерландын Гааг хотод болох олон улсын Эрүүгийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд "Сант" сургуулийн баг эх орноо төлөөлөн оролцох юм байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.