Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Биткойнд хөрөнгө оруулбал ашигтай юу?

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn
Холбоо барих : 99095317, info@itexpert.mn

Технологи, санхүү хоёрын огтлолцол дээр бий болсон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Fintech платформууд дэлхийд санхүүгийн салбарт хувьсал авчирч байна. Монголд ч “Qpay ”, “Social pay”, “Lend.mn” зэрэг гар утсаа ашиглаж төлбөр тооцоогоо хийдэг,зээлийн үйлчилгээ авах боломжтой аппликэйшнүүд бидэнтэй хэдийнээ танил болсон.

Энэ үеэр санхүү технологи хоёрыг хослуулсан платформ хөгжүүлэгч гарааны компаниудыг дэмжих, хиймэл оюун ухаан, блокчейн технологийг судлах, хөгжүүлэх "Fintech lab" бизнес хурдасгуур судалгааны төв  нээгджээ. Бид “Fintech lab ”-ын хөрөнгө оруулагчдын нэг  А.Мөнхбадралтай ярилцлаа.


-Монголд мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулах хэр ашигтай вэ?

-АНУ мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах нь маш ашигтай бизнес болоод байна. 200%, 300% хувийн өсөлт үзүүлэх тохиолдол ч байна.

Харин Монголд мэдээлэл технологийн салбарын  хөрөнгө оруулалт маш бага байна. Хөрөнгө оруулагчид өөрсдийн ойлгохгүй салбарт хөрөнгө оруулахаас зайлсхийж байна. 

Тэгвэл "Fintech lab" хурдасгуур нь хөрөнгө оруулагчдыг технологийн салбарт өндөр өгөөжтэй хөрөнгө хийх боломжоор хангаж хөгжүүлэгч хөрөнгө оруулагчдыг холбосон гүүр болох юм.

-Та Fintech lab бизнес хурдасгуурт биткойноор хөрөнгө оруулсан гэж сонсон ? 

-Миний хувьд бол маш сонирхолтой загвараар хөрөнгө оруулалтаа шийдсэн юм.

Технологийн бизнес өндөр ашигтай бас эрсдэлтэй бизнесийн нэг юм хөгжүүлэгч  аппликэйшнээ хөгжүүлж зах зээлд гаргах хүртэл  1-2  жил зөвхөн зарлага л гарна. Тийм учраас бид тухайн салбарын онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын шинэлэг моделийг сонгосон юм.

Сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд байгаа биткойн олборлолтод хөрөнгө оруулж түүнээс олсон ашгаараа хөгжүүлэгчдийн хаа үйл ажиллагааг дэмжих, хиймэл оюун ухаан, блокчейн технологи судлах судалгаагаа санхүүжүүлэхээр шийдсэн маань нүдээ олсон шийдвэр болсон.

-Та энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Бололгүй яах вэ технологийн бизнес нь урт хугацааны тасралтгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг хөгжүүлэгчдийн цалин, оффиссын түрээс, интернет, сүүлийн үеийн тоног төхөөрөмж г.м. Гэтэл надад байгаа мөнгө жил болоод дуусахаар байсан юм. Тийм учраас богино хугацаанд өндөр ашигтай бизнес рүү хөрөнгө оруулалт хийж тэндээс гарсан ашгаараа платформ хөгжүүлэгчдээ санхүүжүүлэх нь төлөвлөгөө гаргасан.

1 жилийн өмнө Австралид явж байхдаа нэгэн бизнес түншээсээ биткойн, блокчейны талаар анх мэдэж авч урт хугацаандаа ашигтай болохыг ойлгосон.

Монголд ирэнгүүтээ биткойны талаар судалгаа хийсний үндсэн дээр биткойн олборлодог төхөөрөмжид хөрөнгө оруулж, олборлосон биткойноо зарж, Fintech lab ийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн модель гаргасан. 

Тэгээд дэлхийн биткойны 70%-г олборлож байгаа Bitmain компаний Antminer S9 олборлогч 40 ширхгийг худалдан авч биткойн олборлох жижиг фермтэй болсон.

Тэгтэл санаанд оромгүйгээр биткойны үнэ огцом өсч би 3 сарын дотор хөрөнгө оруулалтаа нөхөж цаашид зөвхөн цахилгааны төлбөрөө төлөөд биткойн олборлож олсон ашгаараа Fintech lab судалгааны төвөөр дамжуулж аппликейшн хөгжүүлэгчдийг санхүүжүүлэх боломжтой болсон юм. 

-Нууц биш бол одоо сард хэдэн биткойн олборлож байна вэ?

-Ер нь antminer S9 төхөөрөмж жилд ойролцоогоор 1 биткойн олборлоно. 1 биткойн өнөөдрийн ханшаар 40 сая төгрөг байна.

-Танай Fintech-lab бизнес хурдасгуур хэдэн гарааны компанид хөрөнгө оруулаад байна вэ?

-Одоогоор 3 гарааны компани санхүүжилт авч манай инкубаторт бойжиж байна. Үүнд:

  • Орлогоо нотолж чадахгүйгээсээ банкнаас бага хүүтэй зээл авч чаддаггүй ломбардаас өндөр хүүтэй зээл авдаг иргэдэд туслах зорилготой. Хиймэл оюун ухааны технологид суурилсан зээлийн үнэлгээ гаргах чат робот буюу чат бот платформ
  • Гадаадаас Монгол руу мөнгө гуйвуулах үйлчилгээг хялбар болгох зорилготой олон улсын мөнгөн гуйвуулгын сүлжээтэй холбогдсон цахим гүйлгээний платформ
  • Монголоосоо гадаадын худалдан авагчдад бараа бүтээгдэхүүн борлуулах боломжоор хангах зорилготой барааг эцсийн хэрэглэгчид хүргэх, төлбөр тооцоогоо авах зэргийг нэгдсэн байдлаар шийдсэн цахим худалдааны платформ

-Fintech-lab бизнес хурдасгуурын дараагийн элсэлт хэзээ эхлэх вэ. Элсэхийг хүссэн хөгжүүлэгчдэд ямар шаардлага тавих вэ?

-Он гараад шинээр 5 Fintech гарааны компани шалгаруулж авч хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Хөдөлмөрч тууштай хөгжүүлэгч залууст манай хаалга үргэлж нээлттэй.

 

-Та одоо биткойнд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Юуны түрүүнд биткойн олборлолт болон блокчэйн технологийн талаар тодорхой системтэй ойлголтыг авах нь чухал. Үүний дараа хөрөнгө оруулалт хийх үү яах уу гэдгээ шийдэх хэрэгтэй.

Asic майнинг, Cloud майнинг, цахим хэтэвч, биткойн, алткойнуудын ханшийн өсөлт бууралт, олболох difficualty, олборлох чадал буюу hashrate гэж юуг хэлээд байгаа талаар цэгцтэй мэдлэгтэй болж байж хөрөнгө оруулах хэрэгтэй.

Биткойны үнэ өссөнтэй холбоотойгоор asic олборлогч antminer S9 ын үнэ огцом өсөөд 8.5 сая төгрөг орчим болсон байна лээ. Тэгэхээр богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй, биткойны үнийн савалгаа асар өндөр байгаа одоо үед хөрөнгө оруулах нь эрсдэлтэй байж болох юм. Намайг анх худалдаж авч байхад 13.5 TH/s  antminer S9 ASIC олборлогч  4.5 сая төгрөгийн үнэтэй байсан.

Үнэндээ биткойныг дэлхийн санхүүгийн том байгууллагууд ч сайн ойлгож чадахгүй байна шүү дээ.

 

-Танаас Биткойны олборлолтын талаар  мэдээлэл авах бол яаж холбогдох вэ?

-Сүүлийн үед найз нараас хүсэлт их ирэх болсон. Биткойн олборлохгүй, худалдаж авахгүй ч гэсэн сүүлийн үед тренд болоод байгаа цахим мөнгөний талаар бодит мэдээлэл авъя гэж. Тийм учраас энэ долоо хоногт хэд хэдэн сургалт хийхээр болсон. Сургалтанд ирээд мэдээлэл авч болно.

Сургалтын агуулга

  • Биткойн, алткойн, блокчейн технологийн талаар үндсэн ойлголтууд.
  • Манай Финтек лабораторид судалгааны зориулалтаар байршуулсан antminer S9 ASIC олборлогч хэрхэн биткойн олборлож байгаатай танилцах, ямар дулаан ялгаруулдаг, хэр хэмжээний эрчим хүч хэрэглэдэг,  хэр зэрэг олборлолт хийдэг зэргийг нүдээр үзэж танилцах боломжтой.

Мөн

  • Хэрхэн Cloud олборлолт хийх вэ?  
  • Крипто валют хадгалах цахим түрүүвч хэрхэн нээх вэ? 
  • Крипто валют олборлох ферм монголд хэрхэн байгуулсан туршлагасаа хуваалцаж асуултуудад хариулна.

Cургалтанд бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

-Олон улсад финтек компаниуд дэлгэрч, энэ төрлийн бизнесүүд амжилттай ажиллаж байна. Нууц нь юу юм бэ?

-Сүүлийн үед мэдээллийн технологийг дэвшлийг бизнесийн салбаруудтай хослуулан ашиглах болсон. Түүний нэг жишээ бол банк санхүүгийн салбарт гарч ирсэн финтек гарааны компаниуд юм. Финтек компаниудын гол онцлог нь мэдээллийн технологи дээр тулгуурлан хэрэглэгчдэд ухаалаг гар утас, Facebook, Wechat зэрэг сошиал платформуудаар дамжуулан богино хугацаанд  санхүүгийн  үйлчилгээ үзүүлэхэд оршино. 

Зээлийн шийдвэрийг технологи ашиглан тусгай алгоритмаар зээлийн эдийн засагч биш хиймэл оюун ухаан бүхий робот гаргана гэсэн үг юм. Финтек компаниудыг иргэдийн банк гэж ойлгож болно. Арилжааны банк нь иргэдийн хадгаламжаар бэлэн мөнгө төвлөрүүлэн  өөрийн салбаруудаар дамжуулан иргэд, ААН зээл хэлбэрээр хүүлж дундаас ашиг олдог санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл арилжааны банкаар дамжуулалгүйгээр иргэд бие биедээ санхүүгийн үйлчилгээг ухаалаг гар утасны аппликэйшнаар дамжуулан шууд үзүүлэх боломжийг финтек компаниуд олгож байна.

Ингэснээр middle man буюу дундын ашиг хүртэгч арилжааны банк байхгүйгээр хадгаламж эзэмшигч, зээлдэгч 2 шууд холбосноор зээлийн хүүг жилийн 8% хүргэх боломжтой болно.

-Зээлийн хүүг жилийн  8% болгох боломжтой гэж үү?

-Мэдээж боломжтой зээлийн хүү буурч байж л иргэд, бизнес эрхлэгчид зээлийн дарамтнаас гарна шүү дээ.

Монголд зээлийн хүүг ойрын үед бууруулах ганц гарц нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ Финтек юм. Арилжааны банк болон ББСБ нь одоогийн нүсэр бүтцээр ажилласаар байвал зээлийн хүүгээ бууруулах бодит боломж байхгүй.

Ялангуяа өндөр хүүтэйгээр мөнгө хүүлдэг, зөвхөн барьцаанд суурилсан зээл олгодог ББСБ цаашид оршин тогтноход хэцүү болно гэсэн үг. Тэд технологийн хувьслын өмнө зогсож байна. Нэг бол технологийг ашиглаж зардлаа бууруулан зээлийн хүүгээ бууруулах, эсвэл үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн сонголтод тулж ирж байна.

Дэлхийн түүхэнд технологийн дэвшил үргэлж зардлыг бууруулж бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг багасгаж, түргэн шуурхай болгож ирснийг бид мэднэ.

Тиймээс бид технологийн дэвшлийг ашиглан бичил зээлийн хүүг сарын  1%-аас доош оруулж иргэдийн зээлийн ачааг 2-5 дахин бууруулахаар зорин ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.