Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа шаардаж, мэдээлэл хийнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарынхан ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийнэ. 

Континенталь зочид буудлын сургалтын танхим

09:00 цагт Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа шаардаж, шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож 300 хүн цээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Гэр хороолол хөгжлийн намыг Монгол Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж үндсэн хуулинд заасан хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар мэдээлнэ.

Офицеруудын ордны гадна талбайд

11:40 цагт МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөний нээлтийн ажиллагаа болно.

Төрийн ордны А танхимд

13:00 цагт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Банкны зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

Улаанбаатар төв вокзалд

14:30 цагт Улаанбаатар төв вокзалаас Улаан-Үүд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно.