Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын эрүүл мэндэд дэлхий нийтээр санаа зовж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олны өмнө үг хэлэх үеэр түүний хэл ам нь орооцолдож, Цагаан ордныхныг сандаргасан юм.

Лхагва гарагт Израйлийн нийслэлийг Иерусалем хот гэж хүлээн зөвшөөрч байгаагаа зарлах үед энэ явдал болжээ.

Үүний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс уг үзэгдлийг “Ерөнхийлөгчийн хоолой хатсанаас өөр шалтгаан байхгүй” гэж тайлбарлаад ирэх оны эхээр Трамп эрүүл мэндийн үзлэгт орох ба үр дүнг нь олон нийтэд нээлттэй зарлана гэсэн байна.

CNN агентлаг Трампын хиймэл шүд нь сайн суугаагүйгээс дээрх явдал тохиолдсон байх гэж тайлбарлажээ. Дональд Трамп нь одоо 71 настай бөгөөд АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа анх удаа ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүнд тооцогддог.

Түүний хэл ам оороцолдох үзэгдэл анх удаа тохиолдоогүй. Арванэгдүгээр сард Ази тивээр аялахын өмнө телевизээр үг хэлэхдээ бас ингэж байсан юм.

Тухайн үед Трамп яриагаа зогсоож, лонхтой уснаас балгаж байжээ.

Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтонтой хоёр дахь удаагаа мэтгэлцэхдээ хүндээр амьсгаадаж, хамар нь шуухитнаж байсан юм.

Гэхдээ дараа нь тэр өөрийгөө амьсгалын замын ямар нэг өвчингүй гэж мэдэгдэж байв.

Түүний эмч Харольд Борнштейн “Ноён Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн эрүүл хүн болох болно” гэж дараахан нь мэдэгдэж байжээ.

Хойд Солонгос, Иерусалем хот зэрэг дэлхийн хамгийн халуун сэдвүүдээр эрсдэлтэй шийдвэр гаргахад нь Трампын эрүүл мэнд нөлөөлөх вий гэж дэлхий даяар болгоомжилж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times