Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Харумафүжигийн хэргийг энэ долоо хоногт прокурорт шилжүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн газар ёкзоуна Харумафүжигийн хэргийг шалгаж дууссан тул энэ долоо хоногт багтаан прокурорт шилжүүлэх гэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Хамгийн эртдээ өнөөдөр буюу Даваа гарагт прокурорт шилжүүлэх тухай мэдээлсэн байна. Аравдугаар сарын 25-нд Тоттори хотод болсон оройн зоог, цэнгээний үеэр доод зиндааны бөх Таканойвагийн биед халдаж, гэмтэл учруулсанд ёкозунаг буруутгаж байгаа юм.

Цагдаагийн газраас прокурорт илгээх хэргийн материалд Харумафүжиг “хатуу шийтгэх” санал хавсаргасан тухай мөн дээрх эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах санал бэлдсэн байгаа гэнэ.

Монголын өөр нэг их аварга Хакухогийн хэлсэн зөвлөмжийг сонсолгүй, тоомжиргүй хандсанд бухимдсан Харумафүжи Таканойваг нүцгэн гараар болон караокены удрирдлагаар зодож гэмтээсэн гэж үзэж байгаа юм.

Японы сүмогийн ертөнцөд сүүлийн жилүүдэд бөхийн унаа давааг тохиролцож хуйвалдах, бие биенээ дарамтлах зэрэг хэргүүд ил болж, нэр хүнд нь унаад байгаа бөгөөд Монгол бөхчүүдийн зодооны хэрэг үүн дээр улам нэрмээс болж байна.

 

Эх сурвалж: Japan Today