Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Инээдмийн төрлийн "Би Эрл бас үхэж буй охин" кино өнөөдрөөс гарч эхэлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Найруулагч Альфонсо Гомес-Рехоны драм, инээдмийн төрлийн Би Эрл бас үхэж буй охин (Me and Earl and the Dying Girl) кино энэ бямба гарагт Dreamers’ Day өдөрлөгөөр үзэгчдэд хүрэх гэж байна.

Альфонсо Гомес-Рехон нь найруулагч А.Г.Иньяриттугийн хэд хэдэн кинон дээр туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд "Me and Earl and the Dying Girl" нь түүний хоёр дахь бүрэн хэмжээний кино юм.

Уг кино Сандэнс кино наадмаас Үзэгчдийн нэрэмжит болон шүүгчдийн шагналыг авч байжээ. Киноны зохиолыг 2012 оны “Blacklist” буюу кино бүтээл болгож амжаагүй хамгийн сайн зохиолууд дундаас сонгон авсан байна.

Мөн энэ бол гол дүрийн жүжигчин Оливиа Кукийн уран зөгнөлт, аймшгийн биш дүрд тоглосон анхны удаагийн тохиолдол юм.

Зохиол, зураг авалт, жүжиглэлт гээд бүх зүйлээрээ өвөрмөц, онцгой байж чадсан уг киног та арай үзэлгүй өнгөрөөх гэж байгаа юм биш биз? Энэ кино таны 2017 онд үзсэн шилдэг кинонуудын нэг байж чадна гэдгийг батлан хэлье. Хөнгөн, хөөрхөн, хөгжилтэй, нүд баясгам кино үзэж сэтгэлээ сэргээгээрэй.

Арванхоёрдугаар сарын 9 буюу өнөөдөр 16:00 цагаас УИД-ийн таван давхарт байрлах iCinema кино театрт Dreamers’ Day өдөрлөгт хүрэлцэн ирж уг киног Монгол хадмал орчуулгатайгаар үзэн сонирхож, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.