Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд оффисийн ажилтныг ажлын дараа хөөж явуулдаг дрон бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Япончуудын дунд цаг хэтрүүлэн ажилладаг соёл амь бөхтэй оршдог. Үүнээс болж тэд гэр бүлдээ цаг гаргаж чаддагүй, эрүүл мэнд нь доройтдогоос гадна цаашлаад амиа алдах эрсдэлтэй тулгардаг.

Тэгвэл Токио 2020 Олимпийн наадмын гол стадионыг хариуцан ажиллаж байгаа Тайсэй компани, технологийн Blue Innovation компанитай хамтран өнгөрсөн оноос эхлэн ажилтнуудыг илүү цагаар ажиллахаас сэргийлдэг дрон бүтээж, туршиж эхэлжээ.

T-Frend нэртэй дрон нь ажлын цаг дууссаны дараа оффис дотуур нисэж, хэн нэгэн үлдсэн эсэхийг шалгадаг. Хэрвээ ажиллаж байгаа нэгнийг олвол түүнийг тойрон эргэлдэж “Auld Lang Syne” дууг тоглуулж эхэлдэг байна.

Энэ дуу нь Японд ямар нэгэн хаах цагийг ихэвчлэн билэгддэг. Дуу хөгжим, дроны нислэг хоёр нийлээд ажилтныг байж суух аргагүй болгодог тул гэрийн зүг жолоо залахаас өөр аргагүй болгодог ажээ.

Туршилтын дараа уг дроныг ирэх дөрөвдүгээр сараас зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Сард 50,000 иен ($443)-ий хураамжтай ийм дроны үйлчилгээг Японы томоохон компаниудад үзүүлэхээр болжээ. Ажилтнуудынхаа зөв амьдралын хэмнэл, эрүүл мэндэд зориулж ийм хэмжээний мөнгө гаргахаас ихэнх компаниуд татгалзахгүй гэж тооцсон байна.

 

Эх сурвалж: Engadget