Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсад суралцаж байна

ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах билээ.

Бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлсэн юм.

Уг хүсэлтийг Энэтхэгийн элчин сайдын яам хүлээн авч, шуурхай шийдвэрлэн Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр англи хэлний сургалтад хамруулахаар болсон аж.

Энэтхэгийн Шинэ-Дели хотноо өнгөрсөн сарын 20-нд эхэлсэн тус сургалт гурван сар үргэлжлэх юм байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ