Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлбэ голын орчимд мөсөн хотхон байгуулж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлжээ.

Мөсөн хотхонд:

  • 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/,
  • Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/,
  • үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/,
  • гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэргийн ажлууд хийгдэх юм байна.

Энэ сарын 15-ны өдөр мөсөн хотхоныг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор мөсөн хотхон байгуулж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба