Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ШШГЕГ-ын 461 дүгээр ангид дахин баривчилгаа болжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө "Монголросцветмет"-ийн захирал болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч зэрэг 10-аад хүнийг АТГ-аас саатуулсан байна. 

Тэднийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Чухам ямар асуудлаар шалгаж байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.

"Монголросцветмет" нь Монгол, Орос хоёр улсын хувь эзэмшлийнх бөгөөд хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани. 

Мөн хилээр төмрийн баяжмал их хэмжээгээр гаргаж худалдан борлуулдаг учир энэ асуудлаар шалгагдаж байж болзошгүй юм байна.