2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Б.Батбилэг: Ирэх жил UB КОМЕДИГ Азийн шилдэг клуб болгоно

Т.Болор-Эрдэнэ
2017 оны 12 сарын 8
MorninigNews.mn

“UB комеди” клубийн үүсгэн байгуулагч,“Оддын академи" шоуны хөтлөгч, комедиан Б.Батбилэгтэй ярилцлаа. Түүнтэй тус клуб байрлан ажиллаж буй Сант Асар төвд мягмар гарагийн тоглолтынх нь өмнө уулзахаар товлосон юм. Б.Батбилэг клубтээ ирэхдээ “тайзны хөшигний UB комеди” гэсэн логотой шинэ гэрэл авчирсан байв. Хуучин нь хэвийн ажиллаж байгаа ч комедиан болон үзэгчдэд зориулж илүү mod асдаг гэрэл захиалж, хийлгэсэн аж. Хип хоп хамтлагт дуулж, дараа нь амьд хөгжим сонирхож, нэг хэсэг DJ хийдэг байсан энэ хөдөлмөрч залуу стэйнд ап комеди гэх хошин урлагийн шинэ төрлийг Монголд амжилттай дэлгэрүүлсэн.

-Багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсэж байсан бэ. Хүүхэд насаа дурсаач?

-Би айлын том, дөрвөн дүүтэй. Багадаа дуу, бүжигт их дуртай, хүүхэд байсан. Миний бага нас 40 мянгатад өнгөрсөн.Хүмүүсийг инээлгэх дуртай байсан маань комедиан болоход хөтөлсөн байх. Жаахан байхдаа өвөө, эмээгийндээ очихоороо царайгаа элдэв янзаар хувиргаад бүжиглэж тэр хоёрыг инээлгэдэг Байсан. Одоо гэр бүлийнхээ альбомыг үзэхээр миний багын ихэнх зураг инээдтэй, хошин царай гаргасан байдаг. Тэр үед ирээдүйн мэргэжлээ бодож, төлөвлөөгүй байсан.

-Хип хоп хамтлагт дуулдаг байсан юм билээ. Яагаад больчихсон бэ?

-Би зөвхөн хип хоп гэлтгүй бүх л төрлийн дуу хөгжимд сонирхолтой. Өсвөр насанд миний үеийнхэн “G unit” тэр дундаа “50 сеnt-ийг сонсдог байсан. Тэдний стиль, хувцаслалтыг хүүхэд бүр дуурайдаг. Барууны хэв маягийн кино их үздэг байсан. Тэрнээс болоод хип хоп сонирхож эхэлсэн байх. 2008-2012 онд хип хоп дууны үг бичиж, реппер болох зорилготой байсан. Тухайн үед би яг хүссэн хэмжээгээрээ хурдан хугацаанд сайжирч, өөрийн гэсэн сонсогчтой болоогүй.

Тэгээд сонирхол буурсан эсвэл би тийм төрлийн авьяасгүй гэдгээ мэдсэн. Бас би ямар нэг зүйлээс амархан уйддаг байсан. Хип хоп урсгал сонирхохоо больсны дараа амьд хөгжмийн хамтлагтай болох мөрөөдөлтэй болсон. Тэгээд гитар тоглож сурсан. Одоо ч амьд хөгжмийн хамтлагтай болох нууцхан нууцхан мөрөөдөл байдаг. Гитараас ч гэсэн уйдаж, электро хөгжим сонирхож, DJ болсон. Харин манай “Лойчихсон” хамтлагийн Гинжин, Lil Thug-e гээд найзууд маань одоо ч гэсэн уран бүтээлээ хийж байгаа.

-Стэйнд ап хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

- 2007 оноос “Youtube’’-ээр комеди үзэж эхэлсэн. Тухайн үед би болон манай найзууд англи хэл сурсан байсан. Katt Williams, Russell Peters гээд Америкийн мундаг комедиануудын бичлэгийг үзсэн. Тухайн үед жаахан хүүхдүүд нулимсаа гартал инээж билээ. Тэрнээс хойш үзэгчийн хувиар стэйнд апд дуртай болсон. 2011 онд Жуулчны гудамжинд “Комеди клуб” гэсэн хаягтай газартай байхаар нь баярлаад ортол ямар ч хүнгүй байсан. Тэгээд менежертэй нь танилцахад “намайг ирээрэй" гэсэн ч миний зав зай болж өгөхгүй очоогүй л дээ, Тэгээд их сургуулиа төгсөөд МҮОНРТ-д туслах найруулагчаар ажилласан. Орой нь клубт DJ хийдэг байлаа. Хажуугаар нь 2014 оноос өөрөө комеди хийж эхэлсэн.

-Танайх тоглолтынхоо зарыг мэдээллийн хэрэгсэл ашиглалгүй зөвхөн фэйсбүүкээр цацдаг. Ганц л сувгаар маркетинг хийхдээ хавар болсон нэгдсэн тоглолтын билетийг нэг ч суудал үлдээлгүй борлуулсан. Намрын хоёр өдрийн нэгдсэн тоглолтын бүх суудал ч өмнө нь дууссан. Тэгэхээр танд маркетингийн гоц авьяас байна уу?

-Би маркетингийн менежер мэргэжилтэй. Гэхдээ зөвхөн миний авьяасаар манай бүх билет зарагдаагүй. Гол нь манай гишүүдийн хувь нэмэр маш их байгаа. Идрээ, Төөгөө, Амраа, Тулгаа, Оля, Гангийн найз нөхөд, тэдний фэнүүд л манай тоглолтын билетийг авч байгаа. Бас билет сайн зарагдаж байгаа өөр шалтгаан нь нийгмийн стрессээс болоод залууст инээмсэглэл, хошин шүүмж хэрэгцээтэй байсан юм байна лээ. Би анх Америкийн комедиануудын тоглолтыг интернетээр үзээд ямар гоё юм бэ.

Ийм шоу яагаад Монголд болдоггүй юм бэ гэж бодсон. Олон хүн ийм бодолтой, энэ төрлийн хошигнолыг хүлээж байсан юм билээ. Тиймдээ ч бид үүнийг хийснээрээ анхдагч болж, төдий тооны үзэгчийг өөрсдөдөө татсан. Гэхдээ анх комеди хийж эхлэхдээ клуб маань энэ байгаа хэмжээнд хүртэл өргөжнө гэж бодоогүй. Харин одоо ухрах замгүй болсон.

-Анх стэйнд ап хийхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. АНУ-ын Барууны урсгалын хошигнолыг Монголын хөрсөнд буулгахад хэцүү байсан байх?

-Анх бид комеди гэхээргүй өөрт инээдтэй санагдсан дурсамж, бага насны явдлаа ярьдаг байсан. Аргагүй л дээ бидэнд зааж зөвлөх дээд үеийн стэйнд ап хийдэг хүмүүс байгаагүй. “Youtube” гэж сайхан “багш” л байсан. Тэндээс л алдартай комедиануудын тоглолт, зөвлөгөө, хэрхэн амжилтад хүрсэн талаараа ярьсан нэвтрүүлгийн бичлэгийг үзсэн. Надад Тзол анх эхэлж байсан үе харанхуй өрөөнд гараараа орчин тойрноо тэмтрээд цааш явж байгаа юм шиг санагддаг.

Тэнд хаана юу байгаа нь харагдахгүй. Тиймээс толгойгоо цохисон хойноо л энд унжсан тааз байгаа юм байна гээд баримжаа авч цааш алхана. Тэрэнтэй адил алдаанаасаа бүхнийг сурсан. Одоо бодоход эхэндээ тайзан дээр гарахаас их айдаг байсан. Гэрийнхний тухайд манай ээж намайг юу ч хийсэн дэмждэг. Амьд хөгжим сонирхож байхад анхны гитарыг авч өгсөн. Тэгээд “DJ хийе” гэхэд электро хөгжмийн хэрэгсэлтэй болгосон. 2013 онд манайх гэр бүлээрээ АНУ-руу аялсан.

Тэнд л би анх стэйнд ап комеди шоуг тухайн орчинд нь үзсэн. Манай ээж миний бүх хүсэл мөрөөдлийг дэмждэг байсны ачаар миний зорьсон ажил амжилттай явж байгаа. Харин манай аав эхэндээ санаа зовж байсан. “Энэ комедиг чинь Монголд хүн үзэх үү”, “Чи тэгээд ийм ажил хийгээд хоолоо олж идэж чадах уу” гээд нэг бодлын намайг сорьсон асуулт асууж, шалгасан. Хип хоп хамтлаг, гитараа орхиж, телевизийн ажлаасаа гарсантай адил удахгүй яриад байгаа зүйлээ хаяж магадгүй гэж санаа зовж байсан.

“Энэ комедиг чинь Монголд хүн үзэх үү”, “Чи тэгээд ийм ажил хийгээд хоолоо олж идэж чадах уу” гээд нэг бодлын намайг сорьсон асуулт асууж, шалгасан. Хип хоп хамтлаг, гитараа орхиж, телевизийн ажлаасаа гарсантай адил удахгүй яриад байгаа зүйлээ хаяж магадгүй гэж санаа зовж байсан юм билээ. Одоо манай гэр бүлийнхэн бүгд, бүр өвөө, эмээ хүртэл намайг дэмждэг.

-Анх та нарыг боловсролгүй, хийх ажилгүй залуус гэсэн сөрөг ойлголт байсан. Гэтэл ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн, салбар бүрт манлайлагчид юм билээ. Клубийн гишүүдийн танилцуулаач?

-Манай үндсэн гишүүдийн ихэнх нь надаас ах. Би тэднийг их хүндэлдэг. Идэрээ “Start up Mongolia" төрийн бус байгууллага, Call pro автомат хариулагчийн сүлжээний компанийг удирдаж ажилладаг. Саяхнаас “Faro education” англи хэлний сургалтын төв тухайн салбарын хүмүүстэй хамтран нээсэн.

Хану Англид боловсрол эзэмшсэн. Ази хоолны ресторануудад бүтээгдэхүүн нийлүүлдэг гэр бүлийн бизнестэй. Манай Төөгөө бас Англид их сургууль төгссөн, банкны салбарт тэр дундаа “Чингис хаан” банканд 10 жил ажилласан. Монголд дилер мэргэжил эзэмшсэн 30 боловсон хүчин байдгийн нэг нь. Одоо бол урлаг ялангуяа энтертайнмент салбарт 100 хувь цаг заваа зориулаад ажиллаж байна. Тулгаа маань төслийн менежер. Оюутолгой компанид ажиллаж байгаад одоо гэрээт туслан гүйцэтгэгч компанид нь ажилладаг.

Мөн Ганга “Блүүмбэрг’’ телевизэд продюсерээр ажилладаг. Одоо өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох гэж байгаа. Амараагийн хувьд дөрвөн ном гаргасан, твиттерээр “Амараа либерти” хаягаар жиргэдэг. Мөн “Mises Mongolia” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулсан. Манайхан бүгд л оюунлаг хүмүүс. Биднийг бүсэлхийнээс доош юм ярилаа гэж шүүмжилдэг хүн их бий. Би яагаад шүүмжилж байгаа нь ойлгодог. Гэхдээ ийм зүйлийг ярихгүй байсан нь ярьснаас илүү хохирол учруулдаг гэж боддог. Хошигнол байдлаар энэ сэдвийг ярьснаар хүмүүс хүчирхийлэл болон төстэй тохиолдолтой учирвал нуулгүй бусдад хэлж, тусламж хүснэ гэж боддог.

-Стэйнд ап комедиагаас уйдсан эсвэл шантрах үе байсан уу?

-Анхандаа тайзан дээр гараад хүмүүсийг инээлгэж чадахгүй, ярих гэж байсан зүйлээ мартаж, гацаад өөрөө эвгүй байдалд орж байсан тохиолдол бий. Ийм зүйлийн дараа өөрт хэцүү байсан. Түүнээс яг шантарсан үе бол байхгүй. 2014 оны есдүгээр сард комеди хийж эхлээд дөнгөж найман cap болох үеэр охинтой болсон. Түүнээс хойш улам хичээсэн. Гэр бүлээ бодсон ч тэр шантрах эрхгүй болсон.

- “UB комеди” клуб хэзээнээс олонд танигдаж эхэлсэн бэ?

-Жилийн өмнө манай нэгдсэн тоглолтын бичлэг С1 телевизээр цацагдсан. Тэрний өмнө анхны нэгдсэн тоглолтоо “Архитектор” ресторанд 2016 оны нэгдүгээр сард хийсэн. Тухайн үед зааланд 200 гаруй үзэгч цугласан. Өмнө бол найз нөхдийн хүрээлэл 10-20 хүний урд ярьдаг байсан учир анх удаа тийм олон үзэгчид комедигээ хүргэсэн. Одоо бол байнга л 200 орчим үзэгчдэд тоглолт хийдэг. Харин хоёр дахь удаагийн нэгдсэн тоглолтын үеэр ярьсан Идэрээгийн “I have two horse”, миний “араар тавилттай тэмцэх газар”, “шилэн төмсөг” зэрэг бичлэгийг “фэйсбүүк”-т оруулсан. Тэр бичлэгүүд сошиал орчинд хандалт сайн авч, хүмүүс манай клубийг анзаарч мэддэг болсон.

-Монголчууд их уйдамхай. Ямар нэг шинэ зүйлийг анх гарч ирэхэд нь хошуураад удалгүй өөр зүйлд тэмүүлдэг. Үүнтэй адил комедигаас уйдаж эхэлбэл үзэгчдээ алдахгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ талаар байнга л боддог. Угаасаа үзэгчид комедиануудаас уйдах байх. Харин стэйнд ап комеди гэсэн урлагийн чөлөөт төрлөөс бол уйдахгүй. Түүнээс бидний царай хуучирна. Мөн намайг нэг л төрлийн сэдвээр ярьдаг гээд тухайн сэдвээр хайрцаглах гээд байдаг. Харин би үзэгчдийн тэр сэтгэхүйг сөрж, өөр бусад сэдвээр тэднийг инээлгэж чадна гэдгээ харуулах, аль болох шинэлэг зүйлс ярьж, гайхшируулахыг хичээж байна. Бид үзэгчдээ уйдаахгүйн тулд аль болох шинэ хошигнол ярьдаг. Мөн нийгэмд гарч буй инээдтэй үйл явдлыг хошин хэлбэрээр шүүмжилдэг.

-Гадны комедиан жүжигчид энэ төрлөөр хэдэн нас хүртлээ тоглолт хийдэг вэ?

-Комедианууд өөрсдөө сайн байвал үзэгчтэй байдаг. Key Lewis, Dave Chapelle нар бол нэлээн удаан хугацаанд энэ төрлөөр ажиллаж байна. Dave бүр 30 гаруй жил энэ төрлөөр тоглолт хийсэн. Тэдний стэйнд ап тоглолтын бичлэг одоо ч “Netflix’’-д ордог. Энэ төрлөөр олон жил дагнасан ч чадвар нь буурахгүй улам л сайжирсаар байгаа. Тэгэхээр гол нь ярьж буй хошигнолоо шинэчилж байх ёстой.

-Танайх гадны клубүүдтэй хэр холбоотой байгаа вэ?

-Хамгийн сайн комедиан клубүүд АНУ-д байдаг. Сая энэ жилээс АНУ-ын баруун эргийн Bay Area тэр дундаа Сан-Франциско, Окланд хавийн монгол залуучууд нийлж, “Бадарчин” Америк-Монгол комеди клуб байгуулсан. Гадаадад байгаа монгол залуус цуглаж, монгол, гадаад хэлээр хөгжилдөж эхэлсэн гэхээр маш гоё санагдаж байна. Саяхан Идэрээтэй цуг АНУ-ын хоёр хотод тоглолт хийсэн. Тэр үеэрээ тус клубтэй хамтарч ажилласан. Миний хувьд Бээжин, Шанхай, Сөүл, Сингапур, Лос-Анжелес, Оакланд хотод тоглосон. Цаашдаа манай клуб Европын орнуудаар тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Сөүлд өнгөрсөн есдүгээр би болон манай гурван комедиан очиж тоглосон.

-Танайхан бараг бүгд англиар комеди ярьдаг. Цаашдаа олон улсын зах зээлд гарах хүсэл бий юу. Хэр боломжтой вэ?

-Одоохондоо гадаад фэнүүдтэй болсон монгол комедиан хараахан гараагүй. Харин манай клубт Золоо гэдэг комедиан бий. Польшид өссөн, тэнд польш хэлээр, Берлинд англи хэлээр тоглолт хийдэг байсан. Сүүлд урд хөршийн “Шанхай”, “Кунг-фу” комеди клубт англи хэлээр тоглолт хийж байсан. Миний нэг мөрөөдөл монгол комедианыг дэлхийд гаргаж ирэх.

Монгол хүн англи хэлээр хошигнол ярьж, тэр нь гадны үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн хэмжээний од болоосой гэж хүсдэг. Гаднынхан Монгол Улсын талаар мэдээлэл бага байдаг. Ихэнх нь морь мал, нүүдэлчин уламжлалаар нь төсөөлдөг. Бүр Монголд хот байдаг гэдгийг мэддэггүй хүн бий. Тэгэхээр хошин мэдрэмжээр дамжуулж, гадны үзэгчдэд эх орноо, улсынхаа хөгжлийг сурталчлах боломж бий.

-Энэ жил Америкийн хоёр комедианы тоглолтыг Монголд хийсэн. Тэд танай клубийн талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бэ. Цаашид гадаад комедианууд ирж тоглолт хийх үү?

-2016 оны зургаадугаар сард Америкийн комедиан Matt Davis анх Монголд ирж тоглосон.Манай улсад ажиллаж, амьдардаг гадаадууд болон монгол залуус ирж үзсэн. Бид тоглолтынх нь үеэр түүний заалыг байлдан дагуулах, үзэгчдийг өөртөө татах арга барилыг нь дэргэдээс нь харж, суралцсан. Стэйнд ап төрөл баруунаас гаралтай ч сүүлийн жилүүдэд Дорнын соёлд нэвтэрч Азид их тэсрэлт хийж байгаа. Ялангуяа Хятад, Малайз, Индонези, Австралид маш хурдацтай хөгжсөн. Урд хөршид аялан тоглолт хийж байсан комедиан Adam Hunter энэ зун манайд ирж тоглолт хийсэн. Мөн 30 гаруй жил комеди хийсэн, энэ төрлийн жүжигчид дундаа маш нэр хүндтэй Tom Rhodes-ыг клубтээ авчирч тоглуулсан.

Тэд манай клубийг магтсан. Мөн бидэнд маш их урам хайрласан. Өөр нэг гоё юм нь Adam Hunter манай клубт тоглосон бол би арваннэгдүгээр сард Холливүүдийн “Ха ха кафе” комедиан клубт түүний шоунд оролцсон. Би багаасаа Russell Peters-ийн шүтэн бишрэгч байсан. Энэ хүний комедиаг үзэж энэ төрөлд дурласан. Гэтэл Adam түүний найз нь байсан юм билээ. Шууд Russell-pyy дүрстэй дуудлага хийгээд бид хоёрыг танилцуулсан. Яг тэр мөч кино шиг байсан.

Цаашдаа манай клуб Америкийн шоу бизнесийн салбарт бүрэн танигдаагүй ч өөрийн гэсэн үзэгчидтэй болсон, чадвартай комедиануудыг эх орондоо авчирч, өөрсдөө ч тэднээс суралцана. Мөн тэдний клубүүдэд очиж тоглолтод нь оролцоно.

-Та болон танай комедианууд телевизийн салбарт нэвтэрч буй гадны контентын нүүр царай болсон. Комеди үздэг хүмүүс ихсэх тусам телевизүүд та нарыг “онилсон” байх?

-“Шарк танк” шоу үзэгчдийг хөгжөөх, инээлгэх зориулалттай биш. Тиймээс Идэрээг гарааны бизнес эрхлэгч гэдэг утгаар хөтлөгчөөр сонгосон болов уу. Харин “Оддын академи” шоуны хөтлөгчид аль болох үзэгчдийг хөгжөөх үүрэгтэй. Тэгэхээр стэйнд ап комедигийн ач буян гэж бодож байна. Гэхдээ Амараа бид хоёрыг шууд хөтлөгчөөр сонгоогүй. Өмнө нь шалгаруулалтад оруулсан. Тийм том хэмжээний шоуг хөтлөх үед сандрах, туршлагагүйтэх тохиолдол гарсан. Гэсэн ч тухайн мөчид нь чадахгүй, мэдэхгүй зүйлээ сураад үргэлжлүүлэн ажиллаж байна.

-Комедианууд үзэгчдэд ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ. Мөн энэ ажлаасаа ямар таашаал авдаг вэ?

-Үзэгчдийг хацрын булчин нь чилж, гэдэс нь базалж, нулимс нь гартал инээлгэхийг хүсдэг. Улаанбаатар хотын түгжрэл, утаа зэрэг нь иргэдийг нэлээд стрессдүүлдэг. Тиймээс залуусыг тэр бүх таагүй зүйлсийг хоёр цаг ч болтугай мартаасай гэж хүсдэг. Хүнийг инээлгэх болгонд үгээр илэрхийлж болшгүй гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээ тоглолт бүр дээр ахин авахыг хүсдэг. Тийм үед тайзан дээр онгод орно гэдэг шиг бэлдээгүй хошигнол цаанаасаа тархинд ундраад байдаг,

-Та нарыг гадны комедиануудыг хошигнолыг орчуулдаг гэдэг шүүмжлэл байдаг?

-Бид гадны комеди орчуулдаггүй. Харин гадаад комедианы биеэ авч яваа байдал, хоолойны өнгийг өөрийн мэдэлгүй дуурайх тохиолдол бий. Манай “нээлттэй микрофон" арга хэмжээнд ордог зарим оролцогч гаднын комедианы хошигнолыг монголоор ярьж байдаг. Гэхдээ яг тэгж хуулсан яриа манай үзэгчдэд нээх таатай санагддаггүй. Учир нь барууны хэл, соёл манайхаас өөр. Жишээлбэл, өгүүлбэрийн бүтэц ондоо. Англи хэлэнд үйл үг нь өгүүлбэрийн эхэнд байрладаг бол монгол хэлэнд төгсгөлд нь ордог.

-Танай клуб тогтмол байршилтай болоод хэр удаж байна?

-Сант Асар төвийн хоёр давхарт байрлаад арван cap болж байна. Өмнө нь хөшгөө бариад Улаанбаатар хотын бүх л тайзтай газраар очиж тоглолт хийсэн. Заримаас нь хөөгдөж байлаа. Бид өмнө хаа хамаагүй тоглолт хийдэг байхад цаг товлосон газар маань “Өнөөдөр манай байнгын үйлчлүүлэгчид ирчихсэн. Тиймээс та нар тоглолтоо зогсоо” гэх тохиолдол гарч байсан. Харин Сант Асар төв манай клубийг дэмжиж, бид ч тоглолтын орлогоосоо засвар, техник хэрэгслийн шинэчлэлд нь тодорхой хөрөнгө оруулалт хийсэн.

-Та тоглолтын заалны жижиг зүйл дээр ч бүхий л анхаарлаа хандуулдаг юм шиг санагдлаа. Арын албаа ганцаараа хариуцдаг уу?

-Би гишүүдээ тоглолтдоо, өөрсдийнхөө үзүүлбэрт бүх анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Т иймдээ ч хөгжим, гэрэлтүүлэг, дуугаралт, видео монтаж зэрэг ажлыг хийдэг арын албаны багаа өөрөө ахалж ажилладаг. Манай арын алба тоглолт хийх таатай нөхцөл, орчин, гэрэлтүүлэг зэргийг хариуцдаг. Он гаргаад тоглолтынхоо зааланд засвар хийх төлөвлөгөө гаргасан.

Ирэх онд UB комеди клубээ Азийн номер нэг комеди клуб болгох зорилт тавьсан. Манайх Шанхай, Сөүл, Сингапурын комеди клубүүдээс хөгжлөөрөө хоцроогүй. Тиймээс түрүүлж илүү сайн хөгжих боломжтой гэж харж байна. Ноймор нэг гэдэг нь зөвхөн үйлчилгээ, орчин нөхцөл, шоу бүх л зүйлээр шилдэг байхыг зорьж ажиллана.

x