2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-12°
|
-20°
00:00
S44
-23°
01:00
S44
-24°
02:00
S44
-25°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-25°
08:00
S44
-25°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°
11:00
S44
-22°

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

08:30 цагт Олон улсын авлигатай тэмцэх өдрийг угтан "Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш" зөвлөгөөн болно. 

Корпорэйт Конвеншн зочид буудлын "Улаанбаатар" хурлын танхимд

09:00 цагт Нээлттэй Нийгэм Форум Монголын Хуульчдын Холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороотой хамтран анхны Про боно хуульчдын чуулга уулзалтыг зохион байгуулна. 

Төрийн ордны хурлын танхимд

09:00 цагт  МУ-ын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурал болно. 

Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд

10:00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг болно.

МХЕГ-ын хурлын танхимд

10:00 цагт Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл сошиал медиагаар гарсны дагуу тайлбар хийж, мэдээлэл өгнө.

Pro one office 17,18 давхарт

11:00 цагт Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

Д.Сүхбаатарын талбайд

12:00 цагт Хүний эрхийг хамгаалагчдын өдрийг тэмдэглэн нээлттэй цуглаан хийнэ.

Төрийн ордны Б танхимд

13:00 цагт "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа болно. 

ЗЦГ-т

14:00 цагт НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана. 

Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг

16:00 цагт Өвөр Монголын иргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ.

x