Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч яамны ажилтнуудад 350 пицца илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин тус улсын сангийн яамны ажилтнуудад 350 пицца, хачир, хийжүүлсэн ундааг илгээжээ.

Хөх ордны төлөөлөгч уг гэнэтийн хоол хүргэлтийг “Улс орныхоо эдийн засгийг сайжруулахын тулд хичээж ажиллахыг уриалж, зоригжуулсан ерөнхийлөгчийн бэлэг юм” гэж тайлбарласан байна.

Өчигдөр тус улсын засгийн газар 2018 оны 428.8 их наяд воны ($394.4 тэрбум) төсвөө парламентаар батлуулж чадсан тул амжилтаа Мүүн Жэ Ин яамны ажилтнуудтай тэмдэглэсэн нь энэ ажээ.

Төсвийг хэдэн өдрийн турш эрх баригч ба сөрөг хүчний намууд ширүүн хэлэлцэж, эцэст нь баталсан юм.

Хууль ёсоор арванхоёрдугаар сарын 2-ны дотор төсвийг батлах ёстой ч эцсийн хугацаанаас дөрөв хоног хэтэрсэн байна.

Ерөнхийлөгчийн илгээсэн пиццаны үнэ 4 сая вон болсон ба нийлүүлэгч нь Pizza Maru хэмээх орон даяар 530 салбартай үндэсний үйлдвэрлэгч байсныг Хөх ордон мэдээлжээ.

Тус компани нь гадаад зах зээлд гарахыг зорьж байгаа, мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн амын эмзэг хэсэгт 100,000 пицца тарааж байсныг нь үнэлж сонгосон гэж тэд тайлбарласан байна.

 

 

Эх сурвалж: Korea Times