Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн үйлсийн 2017 оны шилдгүүдийг тодрууллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2017 оны Олон улсын сайн дурынхны өдрийг Дэлхий дахинд “Volunteers Act First. Here. Everywhere” буюу дэлхий нийтээр сайн дурын идэвхтнүүд ямар ч үед хаана ч хамгийн түрүүнд байдгийг онцолсон уриатайгаар зохион байгууллаа.

Монгол Улсын хувьд энэ жил уламжлал ёсоор Монголд сайн дурын үйлсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулж оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа, байгууллага, ажилтан, залуу ажилтан, зүтгэлтэн, дэмжигч байгууллага гэсэн зургаан номинациар шилдгүүдээ шалгарууллаа.

Сайн үйлсийн 2017 оны шилдгүүд:

  1. Шилдэг сайн дурын байгууллага: Монголын Скаутын Холбоо
  2. Шилдэг сайн дурын үйл ажиллагаа: Цахим ертөнц дэх ухаалаг хэрэглээ /Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ/
  3. Шилдэг сайн дурын ажилтан: Д. Гантөр /Жаргалант Тосгоны Эрүүл Мэндийн Төв/
  4. Шилдэг сайн дурын зүтгэлтэн: Д.Ядмаа /ЧД-ийн 17 хороо “Мөнх үйлстэн” ӨЭМТ/
  5. Шилдэг залуу сайн дурын ажилтан: Д.Нямдэмбэрэл /Сайн Дурынхны Манлайлал ТББ/
  6. Шилдэг дэмжигч байгууллага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2017 онд СДБС-ний гишүүн байгууллагуудын 27,132 сайн дурынхан нийт 3,823,117 цаг сайн дураар ажилласан бөгөөд тэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчин зэрэг нийгмийн чухал салбаруудад 5.5 тэрбум төгрөгт тэнцэхүйц эдийн засгийн хувь нэмэр оруулсан байна.   

НҮБ-аас санаачлан 2001 оноос жил бүрийн 12-р сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр (ОУСДӨ) болгон дэлхий даяар тэмдэглэдэг болсон. Сайн дурын байгууллагуудын сүлжээ нь тухайн өдрийг 2008 оноос хойш Монголд албан ёсоор нэгдсэн байдлаар тэмдэглэн ирсэн юм.

 

Эх сурвалж:  СДБС